Монгол хүүхдүүд ой тогтоолтын ”Extreme memory tournament-2016” тэмцээнээс II, III байр эзэлжээ
- schedule 2016 оны 6 сарын 27
- chat_bubble 0
АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26-ны өдөр "Extreme memory tournament-2016" ой тогтоолтын халз тэмцээн болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь 75.000 ам.долларын шагналын сантай юм.
Уг тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн таван тамирчин оролцлоо. Энэхүү тэмцээнд оролцсон Азийн мастер 16 настай З.Цэцэгзул энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн номер нэг тамирчин Johannes Mallow-ийг 4:1-ээр буулган авсанаар гуравдугаар байрын эзэн болжээ.
Мөн аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны номер тавд бичигддэг Олон улсын Их мастер Simon Reinhard-тай өрсөлдөн хоёрдугаарт эрэмблэгдлээ.
Э.Пүрэвжав Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч шуугиан тарьсан ялалт байгуулсан. Мөн Дэлхийн чансааны номер нэг, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар хожсон байна.
"Extreme memory tournament-2016" тэмцээн нь хэд хэдэн ангиллаар явагдсан байна. Тухайлбал, хөзрийн байршил, 30 дүрс, 30 хүний нэр тогтоох болон 80 тоо, 50 үг тогтоох /ямар нэгэн улсын буюу дурын хэлийг өөрөө сонгоно/ зэрэг тэмцээнүүд болжээ. Эдгээр тогтоох тэмцээний үргэлжлэх хугацаа нэг минут юм байна.
Орчуулсан Б.Ганбат /Эх сурвалж: infpol.ru/
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...