ЭЕШ-ын дүнгээ өнөөдөр 12 цагаас хойш утасны дугаараасаа харах боломжтой
- schedule 2016 оны 7 сарын 1
- chat_bubble 0
Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо ЭЕШ-ын журамд заасны дагуу өнөөдөр буюу долоодугаар сарын 1-нд гарна.
Өнөөдөр 12.00 цаг гэхэд албан ёсоор гарч, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байршина. Шалгуулагч бүртгэлийн дугаар нууц үгээрээ нэвтэрч өөрийн дүн оноогоо харах боломжтой.
Харин Улаанбаатар хотоос шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид долоодугаар сарын 2-ны 11 цагаас БҮТ-ийн байранд ирж батламжаа авах юм.
Хөдөө орон нутаг болон хотод 12 дугаар анги төгсөгчид аймаг, дүүргийн боловсролын газраар дамжуулан төгссөн сургуулиасаа батламжаа авах аж. Харин иргэний үнэмлэхээ заавал авчирах юм байна.
Мөн шалгуулагчид интернэтэд орох боломжгүй бол дүн, оноогоо гар утсаараа мессеж илгээж харах боломжтой гэнэ. ЭЕШ-ын онлайнд бүртгэлтэй утасны дугаараасаа 133233 дугаарт регистерийн дугаараа явуулж харах боломжтой юм.
ЭЕШ-ын дүн мэдээгээ гар утсаар авах зааврыг http://sms.eec.mn/home/zaavar гэж ороод авах юм байна.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...