АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар мэдээлэл хийлээ
- schedule 2016 оны 7 сарын 5
- chat_bubble 1983
Ардчилсан намын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга З.Энхболд "Энэ сонгуулийн үр дүнг зайлшгүй нягтлах ёстой. Дархан-Уул аймгийн иргэн З.Дугармаа гэж хүн хоёр удаа санал өгсөн. Тэрбээр өөрийнхөө нэрээр саналаа өгчихөөд дараа нь Н.Отгончимэг гэж хүний оронд санал өгсөн. МАН-ын гишүүн Дугармаа гэж хүн хоёр удаа санал өгөх ёсгүй. Гэтэл бүртгэлийн байгууллага түүнд хоёр дахин санал өгөх эрх өгсөн байгаа. Энэ бол хууль зөрчсөн ноцтой үйлдэл.
Сонгуульд булхай луйвар ямар нэг хэмжээгээр орсон нь тодорхой будилаануудаар нотлогдоод байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо, Бүртгэлийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага өөрөө нүдээ аньсан нь хуйвалдаан хэр том хэмжээтэй болсныг харуулж байгаа. Энийг цаг алдалгүй тогтоох ёстой. 14 хоног шаардлагатай. Байгууллагын дарга нарыг нь ажлаас чөлөөлдөг юм уу, ингэж байж шалгахгүй бол одоо ул мөрөө арилгах ажил эхэлсэн.
Одоо Ерөнхийлөгчтэй уулзаж, УИХ-ын анхдугаар чуулганыг хойшлуулах саналаа хэлнэ гэсэн юм.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Анхнаасаа энэ сонгууль луйврын сонгууль болох гэж байна гэж хэлж байсан. Намайг сонгуульд оролцуулахгүй байхаас эхлээд ажил эхэлсэн. Давж заалдах шатны шүүх хуралдаад Сонгуулийн ерөнхий хороо таныг сонгуульд оруулахгүй байх шийдвэр гаргасан нь зөв юм байна гэж хэлээд шүүгч нь зугатаасан. Эндээс эхлээд ажил эхэлсэн.
МАН-ынхны 60 тэрбум төгрөгөөр төрийг худалдаад түүгээрээ сонгуулиа явуулна гэсэн, тийм бичлэг цацагдсан. Энийг шалгах ёстой байсан, шалгаагүй.
Сонгуульд шударга санал өгсөн сонгогчиддоо баярлалаа гэж хэлэх ёстой. Харамсалтай нь, сонгуулийг луйвар булхай оруулсан нь давамгайлсан нь байна.
Ардчилсан намд шүүмжлэлтэй хандсан. Гэвч АН-ын нэр хүнд ингэтлээ унаагүй юм.
МАХН ганцхан суудалтай болтлоо нэр хүнд унасан гэж бодохгүй байна.
Луйвардлаа гэхэд хэмжээ хязгаартай луйвардаж болно, хэтрүүлээд цэвэр булхай гэдэг нь авсан тооноос нь харагдаж байгаа.
Ардчилсан намын алдаа дутагдал дээр тоглож байгаад нэр хүндээ өсгөсөн байж болно, гэхдээ 60 тэрбумын луйвар нь энэ хэмжээнд очихгүй.
“Эрдэнэт” үйлдвэрийн даргаар нь Г.Мөнхбаяр даргыг томиллоо. Ардын намын гишүүн, Улаанбаатар хотын захирагч байсан хүн. Энэ үедээ газрын наймаа хийсэн.
Сонгуулийн дүн болон УИХ-ын гишүүд батлагдаагүй байхад “Эрдэнэт”-ийн захирал томилогдсон. Луйврын сонгуулийг 2016 оны сонгуулиар дуусгая. Ингэж ардчиллыг булшилж болохгүй. Ц.Элбэгдорж руу бид орно, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө энийг дэмжиж чуулган зарлаад байгаа.
Сонгуульд ялагдсан хүмүүс тахимаа өгөхгүй байгаа юм шиг харагдаж байж болно.
МАХН-ын дүрмэнд МАХН-ын дарга л гадаад, дотоодыг төлөөлнө гэж бичсэн байгаа. Тийм учраас төлөөллийн хувьд мэдэн будилж, төлөөлөлтэй нь уулзсан юм шиг шалтаг тавьж байгаа нь буруу.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Баянхонгор аймагт шүүхийн шийдвэр гарсан, нотлох баримт хангалттай гарсан. Луйврын сонгууль болсон. Хөвсгөл, Увс аймагт бас ийм байдалтай байгаа. Хүчний байгууллагуудыг бүгдийг өөртөө авсан байна” гэсэн юм.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...