“Хятад-Монгол-Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт, үзэсгэлэн” болно
- schedule 2016 оны 9 сарын 1
- chat_bubble 0
МҮХАҮТ нь Эрээн хотын Ардын Засгийн газартай хамтран энэ есдүгээр сарын 03-07-ны өдрүүдэд “Хятад-Монгол-Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт, үзэсгэлэн”-г 8 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэн нь Эрээн хотын төв, ОУ-ын үзэсгэлэнгийн шинэ танхимд болох юм.
Энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагаа жил бүр өргөжин тэлж байгаа билээ. Тухайлбал, энэ жилийн чуулга уулзалт, үзэсгэлэнд Тайвань, Малайз, Хонгконг, БНСУ-ын бизнес эрхлэгчид, Шилийн гол аймгийн томоохон төлөөлөл оролцоно.
Үндэсний үйлдвэрлэгч, компаниуд “Хятад-Монгол-Орос улсын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны Эрээн хотын чуулга уулзалт, үзэсгэлэн”-д оролцсоноор үндэснийхээ үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, таниулах, зах зээлийг өргөжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой аж.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...