“Цагаан сар”-ын үзэсгэлэн худалдаа зохиогдож байгаа газрууд
- schedule 2017 оны 2 сарын 14
- chat_bubble 0
Монголчуудын хаврын баяр болох “Цагаан сар”-ын баяр арав гаруйхан хоногийн дараа болно. Тиймээс энэхүү баярт зориулсан танин мэдэхүйн болон мэдээ мэдээллийг бэлтгэн Та бүхэнд толиулж байна.
Тиймээс өнөөдөр энэхүү баярт зориулсан үзэсгэлэн буюу төвлөрсөн худалдаа ямар төвд, юу худалдаалж байгаа талаар хүргэе!
Мишээл Экспо компани “Цагаан сарын Хүнс, бараа” үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус төвд үндэсний дээл, хувцас, хөөрөг, үнэт эдлэл, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, хэвийн боов, мах махан бүтээгдэхүүн, малгай бүс , хөөрөг даалингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч компани, хувь хүмүүс оролцож байна.
Мөн “Урбанек”, “Зебра интернешнл”, “Бишрэлт трейд”, “Делта фүүдс”, “Наран фүүдс” зэрэг үндэсний импортын компаниуд төрөл бүрийн амттан, ундаа, салад, хоол амталгааны бүтээгдэхүүнүүдийг бөөний үнээр нь худалдаалах юм.
Тус төвийн импортын гарын бэлэг, дурсгалын зүйлсийг 2000-10000 төгрөгийн хооронд худалдаалж байгаа аж.
Мөн хүүхэд багачуудад зориулсан монгол агуулгатай, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх зорилготой "Маамуу", "Ногун"-ы оюунлаг бэлгийн багц худалдаалах юм байна. Хүүхдийн бүтээлч сэтгэхгүйг хөгжүүлж, танин мэдэх хүслийг нь төрүүлэх Маамуу брэндийн бэлгийн багцуудыг цагаан сарын баярт зориулан үнийн дүнгээс 50 хувийн хямдралтай онцгой үнээр худалдаалж байгаа юм байна шүү.
"Монголд үйлдвэрлэв 2017" "Цагаан сар"-ын үзэсгэлэн худалдаа Нарны зам дагуух Соёолж төвд 2017 оны хоёрдугаар сарын 12-26 өдрийг дуустал зохион байгуулагдана.
Энэхүү үйл ажиллагаа нь сар шинийн баяраар улс орон даяар Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэхийг уриалж байгааг ажил хэрэг болгож "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе" уриан дор үндэсний томоохон үйлдвэрүүд, гар урчууд, малчид хөдөлмөрчид, дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр нь худалдаалж буйгаараа онцлог юм.
Тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын тул Соёолж төв өөрийн үзэсгэлэнгийн талбайг шинэчлэн засч 120 орчим үзэсгэлэнгийн талбай бүхий дулаан тохилог заал, гаднаа 150 машины зогсоол тохижуулсан байна. Мөн гадаа талбайдаа ууц, өвчүү зарах талбай зэргийг цогцоор бэлтгэсэн байна.
"Монголд үйлдвэрлэв 2017" "Цагаан сар"-ын үзэсгэлэн худалдаанд хэвийн боов, тавгийн идээ, цагаан идээ, чихэр жимс, гарын бэлэг, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, нэхий дээл, ууц өвчүү гээд бүхий л зүйлс нэг дор худалдаалагдах юм.
МҮХАҮТ нь сар шинийн баярыг угтан “ЦАГААН САР ЭСКПО-2017” үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын 17-23-ны өдрүүдэд 10-20 цагийн хооронд МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд зохион байгуулна.
Энэхүү үзэсгэлэнд хэвийн боов, сүү, цагаан идээ, импорт, экспортын хүнсний бүтээгдэхүүн, үндэсний хувцас дээл, малгай, хөөрөг, даалин, алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, аяга, ноос, ноолууран хувцас, арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бэлгийн багц худалдаа бүхий нийт экспорт импортын 2000 гаруй нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн худалдаалагдах юм.
Номин электроникс салбарын 1000 бэлэгний эрхтэй, золголтын эрхтэй урамшуулалт худалдаа нэгдүгээр сарын 20-ноос эхлэн гуравдугаар сарын 1-нийг дуустал Номин-н бүх салбараар үргэлжилж байна.
Тус дэлгүүр нь энэхүү урамшууллын хугацаанд:
- цахилгаан барааг бэлэг болгон өгөх
- бэлгийн картыг бэлэг болгон сонгох
- худалдан авалтын үнийн дүнгийн 50.000₮ тутамд нэг ширхэг код авч, тухайн кодоор сар шинийн 25 үйлчилгээний нийт 125 азтаны нэг болох боломжтой юм байна.
“Шангри-Ла Молл”-д “Цагаан сар”-ын үндэсний дээл, хувцас, малгай, гоёл чимэглэл, гарын бэлэг, хөөрөг даалин зэрэг Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 3-25-ны өдрүүдэд болно.
“АСА” циркийн байранд энэ хоёрдугаар сарын 3-25-ны өдрүүдэд мөн л “Цагаан сар”-ын үзэсгэлэн худалдаа зохиогдоно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...