СЭРЭМЖЛҮҮЛЭГ: СЭЛЭНГЭ МӨРНИЙ МӨС ЦӨМӨРЧ, ДӨРВӨН ИРГЭН ОСОЛДЖЭЭ
- schedule Өчигдөр 11 цаг 0 минут
- chat_bubble 0
Сэлэнгэ мөрний мөс цөмөрч, дээгүүр нь зорчиж явсан суудлын автомашин суусан осол гарчээ. Тодруулбал, өчигдөр /2024.12.26/ 14:20 цагийн орчимд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан "Лексус-450" загварын автомашин мөсөн дээгүүр явж байх үед дөрвөн дугуй нь цөмөрчээ.
Осол болсон газар аймгийн төвөөс баруун зүгт 100 км, сумын төвөөс баруун урьд зүгт 45 км зайтай.
Автомашин нийт дөрвөн зөрчигчтой байсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орой 18:00 цагийн үед татан гаргасан байна. Арванхоёрдугаар сард ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байдаг байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...