“Эмийн санд тавигдах шаардлага MNS 5260:2015” стандартын талаар сургалт боллоо
- schedule 2017 оны 4 сарын 24
- chat_bubble 0
Эрүүл мэндийн хөгжлийн төв, ШӨХТГ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ХЭАХН –тай хамтран нийслэл болон Хэнтий аймгийн эмийн мэргэжилтнүүдэд “Эмийн санд тавигдах шаардлага MNS 5260:2015 стандартын хэрэгжилтийг хангах нь” сургалтыг энэ дөрөвдүгээр сарын 23-нд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар:
Шудрага өрсөлдөөн болон хэрэглэгчийн холбогдолтой хууль, дүрэм, заавар, хэрэглэгчийн эрх үүрэг, эрхийг хамгаалах үйл ажиллагаа, хэрэгжиж буй үндэсний хөтөлбөр,
Эмийн чанар аюулгүй байдал, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, Эмийн жорын маягт, жор бичилт MNS5376:2014 стандартын хэрэгжилтийг хангах,
Эмийн санд ажилладаг эмийн мэргэжилтний анхаарах зүйл, иргэдэд зориулсан мэдээлэл сургалт явуулах тухай асуудлуудаар холбогдох мэргэжилтнүүд хичээл заалаа.
Мөн сургалтын үеэр оролцогчдын сонирхсон асуултад хариулж мэдээлэл өглөө.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...