Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн уулзалт эхэллээ
- schedule 2017 оны 6 сарын 15
- chat_bubble 0
Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалт “Туушин” зочид буудалд эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээ “Монгол, ОХУ, БНХАУ-ын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн механизм” бизнес хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ “Гурван улсын худалдаа эдийн засгийн энэхүү чуулган бол хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Худалдаа аж үйлдвэрүүдийн танхимуудын үүрэг, бизнес эрхлэгчдээ дэмжих, тулгарч буй саад тотгорыг арилгах тал дээр төр засагтай хэрхэн хамтарч ажиллах, асуудлуудыг улс хоорондын Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэх зэрэг бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хэлэлцдэг чухал арга хэмжээ юм” хэмээн онцоллоо.
Уулзалтаар уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаанууд зохиогдож, 3 улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, хил орчмын худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, салбар чиглэлүүдэд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг харилцан танилцуулах юм.
Уулзалтын үр дүнгээр маргааш буюу 6-р сарын 16-ны 16.00 цагт Монгол, Орос, Хятадын Танхимуудын дарга нар “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...