Татварын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой материал хүлээн авах хугацаа дуусахад 15 хоног үлдлээ
- schedule 2018 оны 1 сарын 31
- chat_bubble 0
ХХОАТ-ын тухай хуулийн дагуу орлогын албан татвар төлсөн тайланг хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсаар гаргаж, өөрийн амьдран суудаг харьяа татварын албанд 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор татварын албанд хүргүүлнэ.
ХХОАТ төлөгч нь хуулийн 16.1.12 дахь хэсэгт заасны дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлнэ.
Мөн хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлнэ.
Албан татвар төлөгч хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхийн тулд өөрийн албан ёсоор бүртгэлтэй амьдран суудаг нутаг дэвсгэрийн татварын албанд хандан тайланг, бүрдүүлэх материалын хамт хүргүүлнэ.
Албан татвар төлөгч татварын албанд бүртгүүлэн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр авахдаа 2% цээж зураг, иргэний үнэмлэхтэй ирэх ба бүртгэл хийлгэсний дараа татварын цахим системд нэвтрэх нэр, нууц үгийг авна.
Татварын цахим систем e-tax.mta.mn -рүү нэвтэрч ТБ-06/А/, тайлангийн маягт,ТБ-06/б/ тайлангийн мэдээ, "Хувь хүний орлогын албан татвар"-ын илүү төлөлтийг буцаан авах хүсэлтийн хамт бөглөн цахимаар илгээх ба тус бүрийг 2 хувь хэвлэн, бүрдүүлэх материалын хамт харьяа татварын албанд хүргүүлнэ.
ХХОАТ-ын тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн материалыг Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд буюу Драгон, Дүнжингарав, Мишээл төвүүдэд дүүрэг харгалзахгүй хүлээн авна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...