ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХ БАЙГУУЛАГДЛАА
- schedule 2025 оны 1 сарын 4
- chat_bubble 0
Шүүх байгуулах тухай /Шинэчилсэн найруулга/ хуульд орсон нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 189 дугаартай зарлигаар нэр бүхий шүүгчдийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилж, өмнө ажиллаж байсан шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлснийг Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин танилцууллаа. 2025 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Т.Хүрэлбаатар сонгогдож, Ерөнхий шүүгчид шүүхийн тамга, тэмдэг гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм.
Хууль ийнхүү хэрэгжсэнээр анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэл, эрүү, иргэний хэрэг, эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлж, уг хэрэг, маргааны төрөлд хамаарах шинээр ирж буй хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг мөн шүүх хүлээн авч шийдвэрлэх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...