ЦЕГ: НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ ГАРСАН ГАЛЫГ ШАЛГАЖ БАЙНА
- schedule 2025 оны 1 сарын 3
- chat_bubble 0
Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэрийн байгууламжид өнөөдөр /2025.01.03/ гал гарсан тухай мэдээлэл цацагдасан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, "Тухайн үйлдвэрт түлшний агуулах шатсан тухай дуудлага, мэдээдэл нэгдүгээр сарын 03-ны 00:30 цагт бүртгэгдсэн. Галын улмаас нэр бүхий компанийн оффис, бараа материал хадгалж байсан агуулах, автомашин шатсан. Ослын улмаас гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Тухайн хэрэг шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.
Харин осол гарсан Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК -ны зүгээс хийсэн тайлбар, мэдээлэлд "Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн хашаанаас 500 метрийн зайд байрладаг БНЭУ-ын компанийн кемпийн гадна орших зөөврийн оффис агуулахад 2025 оны нэгдүгээр сарын 02-ны 23:00 цаг орчимд гал гарсан бөгөөд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги дагуу газар дээр нь шуурхай ажиллаж, галыг бүрэн унтраасан. Гал гарсан хэсэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайгаас хол байрлах бөгөөд үйлвэрийн барилга байгууламжууд галд огт өртөөгүй болно. Уг галын улмаас хүний амь нас эрсдээгүй, гэмтэж бэртээгүй бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өвлийн горимд шилжиж, барилга угсралтын ажил түр зогсолтын байдалтай байгаа бөгөөд ирэх барилгын улирлын бэлтгэл ажил хэвийн үргэлжилж байна" гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...