ЭЕШ-ийн бүртгэл тав хоногийн дараа эхэлнэ
- schedule 2018 оны 2 сарын 1
- chat_bubble 0
Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл II сарын 5-ны 09:00 цагаас орон даяар эхлэх юм байна. “2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам мөрдөгдөх бөгөөд бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орох бөгөөд энэ талаар Боловсролын үнэлгээний төв бүртгэл эхлэх өдөр хэвлэлийн хурал хийж тодорхой мэдээлэл өгөх ажээ.
САНАМЖ:
Энэхүү шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол Улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.
Та өөрийн бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай бөгөөд энэхүү мэдээллүүдэд тулгуурлан таны дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх болно.
Онлайн бүртгэлийн төлбөр тооцоог интернэт эрхтэй VISA эсвэл MASTERCARD төлбөрийн картаар хийнэ.
Шалгалтын бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 16-ны 18:00 цагаас 00:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг сайтар анхаарна уу.
Боловсролын үнэлгээний төвөөс ЕБС-ийн сурагчдад зориулан гаргадаг "Элсэгчийн сонин"-ны гуравдугаар дугаар бэлэн болж, хэвлэлтэд гарлаа. Энэ удаагийн сониндоо бид "ЭЕШ-2017" явц, зохион байгуулалт, шалгалтын статистик мэдээлэл, мөн математик, монгол хэл, физик, англи хэлний хичээлүүдэд орсон зарим даалгаврын гүйцэтгэл, бодолтуудыг оруулжээ.
Санал болгох
Сонин хачин

Уншиж байна ...