Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээ
- schedule 2018 оны 5 сарын 22
- chat_bubble 0
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Хэнтий, Дорнодын газар тариалан бүхий нутгаар цочир хүйтэрнэ.
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна.
2018 оны 05 дугаар сарын 21-ний 20 цагаас 05-р дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө дулаарч 13-18 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, өдөртөө зарим үед 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 15-17 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 23-наас 05 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн төв хэсгээр, 26-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...