Монгол Улс 2024 онд 727.4 мянган жуулчин хүлээн авсан нь өмнөх оноос 22 хувиар өсжээ
- schedule Өнөөдөр 10 цаг 34 минут
- chat_bubble 0
Монгол Улс 2024 онд 727 мянган жуулчин хүлээн авсан нь өмнөх оноос 22 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Хүлээн авах жуулчдын тоог нэг сая хүргэх зорилт дэвшүүлж, визгүй нэвтрэх улс орнуудын жагсаалтыг шинэчлэн мөрдүүлж байна.
Монгол Улсад ирсэн жуулчдыг улс орноор нь харахад Тайванийн жуулчдын тоо 2.3 дахин нэмэгдсэн бол БНХАУ-ынх 25.6 хувиар, Японы жуулчдын тоо 26.5 хувиар тус тус нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
“Монгол Улс тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, нөөцөө хамгаалах нь чухал. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, отоглох болон түр амрах газар, хориглосон бүсийн хамгаалалт зэргийг сайтар төлөвлөн хөгжүүлж, аяллын маршрутыг тодорхой гаргах нь чухал болох”-ыг Японы “JICA” байгууллагын судалгаанд онцолсон байна.
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл 2019 оноос эхлэн Азийн Хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Хөвсгөл нуур болон Онон Балжийн байгалийн цогцолборт газруудад аялал жуулчлалыг дэмжих дэд бүтцийн барилга байгууламж, авто зам болон хог хаягдал, байгаль хамгааллын асуудлыг цогцоор нь шийдэх зорилготойг төслийн багийнхан онцолжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...