МИАТ ТӨХК 10 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ БҮРЭН ТӨЛЖ ХӨГЖЛИЙН БАНКИНД ӨРГҮЙ БОЛЖЭЭ
- schedule 2022 оны 10 сарын 5
- chat_bubble 0
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, стандартын өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсад ажиллах гадаад ажилтны тоо, Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн эргэн төлөлт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр зэрэг 23 асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн Банк дээр буй төрийн өмчийн үйлдвэрийн газруудтай холбоотой өр зээлийг төлж барагдуулах үүрэг даалгаврыг өмнө нь өгсөн. Үүний биелэлтийг өнөөдөр танилцууллаа. Нэг сарын хугацаанд 140 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан. Нэгдүгээр сараас хойшхи хугацаанд Хөгжлийн Банкинд нийт 800 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдөөд байна. Тодруулбал, тус банкинд өртэй байсан "Эрдэнэс Тавантолгой "117 тэрбум төгрөгийг төлсөн. Тус компани нийт 160 гаруй тэрбумын зээл авсан. Үлдэгдэл нь 43 тэрбум байна. МИАТ ТӨХК 10 тэрбум төгрөгөө бүрэн төлж барагдуулснаар Хөгжлийн банкинд өргүй боллоо. ТОСК, НОСК нэг тэрбумыг төлсөн" гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...