ЗУЛ САРЫН БАЯРААР ЯАГААД ГАЦУУР МОД ЧИМЭГЛЭДЭГ ВЭ?
- schedule 2022 оны 12 сарын 27
- chat_bubble 0
1790 Их Британи болон Ирландын хаан Жорж III-ийн Герман эхнэр, хатан хаан Шарлотта Мекленбург- Стрелицкая эх орныхоо уламжлалыг дагаж, гэртээ гацуур чимэглэдэг байлаа.
1832 Зул сарын эрчээ аван зонхилсон үе. Хатан хаан Шарлоттын ач охин, хатан хаан Викториа 13 настай байхдаа өдрийн тэмдэглэлдээ “Бүх бэлгийг гацуур модны доор тавина” гэж бичиж байсан байна. Энэ үед гацуур чимэглэх нь хааны удмын уламжлал болсон байна.
1840 Хатан хаан Викториа өөрийн Герман үеэл болох ханхүү Альберт-тай гэрлэж, гацуур чимэглэх заншил дэллхий даяар дэлгэрсэн байна. 1840-өөд онд олон Германчууд АНУ руу цагаачилж, соёлын өөрчлөлт явагдаж байжээ.
1848 Энэ үед хатан хаан Викториа болон Ханхүү Альбертийн гацуурны дэргэд зогсож байгаа зургийг хэвлэн тараадаг байсан.
1850 оны эхээр АНУ-д гацуурны худалдаа газар авч, наймаачид орон нутгаас хот руу гацуур зөөдөг ажилтай болжээ.
Гацуур мод нь өвлийн улиралд ч мөнхийн ногооноороо байдаг учраас үхэшгүй мөнхийн амьдрал болон ирээдүйд үнэнч, шударга, тууштай байхыг бэлгэддэг. Германаас үүсэлтэй гацуур чимэглэдэг уламжлал 200 гаржй жилийн өмнө, хатан хаан Шарлоттын ачаар дэлхий даяар өргөн дэлгэр одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...