БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ НЭГДҮГЭЭР САРЫН 6-НААС БҮРЭН ХҮЧИН ЧАДЛААР ЭРЧИМ ХҮЧ НИЙЛҮҮЛНЭ
- schedule 2024 оны 12 сарын 31
- chat_bubble 0
Бөөрөлжүүтийн цахилгаан станц өнөөдөр төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Тэгвэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр тус станцад ажиллалаа.
Тэрбээр "2024-2025 оны өвлийн оргил ачааллын үе эхэлж, эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бүх цахилгаан станц бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний 150 мВт блок ашиглалтад орж, туршилт тохируулгын ажил хийгээд явж байна. Эхний хэсгийг төвийн системд холбож, эрчим хүч нийлүүлж эхэлнэ. Энэ станцыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. "Бодь" группийнхэнд Эрчим хүчний сайдын хувьд талархал илэрхийлж байна. Эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байна. Том бүтээн байгуулалтын ард гарч байна. Нэгдүгээр сарын 6-наас 150 мВт-ын бүрэн хүчин чадлаараа төвийн системд эрчим хүч нийлүүлнэ. Тиймээс цаашид цахилгаан хязгаарлахгүй.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийг ирэх жил арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Гурав, дөрөвдүгээр блокийг 2027, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Нийт 600 мВт-ын хүчин чадалтай станц барих юм" гэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...