ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР НАСТАЙ ХОСУУД ЭНЭ САРЫН 19-НД ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛЖЭЭ
- schedule 2024 оны 12 сарын 31
- chat_bubble 0
102 настай сүйт бүсгүй 100 настай сүйт эртэй гэрлэж, дэлхийн хамгийн өндөр настай, шинээр гэрлэсэн хосууд болжээ.
Тэд олон жилийн турш үерхсэн ч гэрлэлтээ батлуулаагүй байв. Маржори Фитерман ба Берни Литтман нар энэ сарын 19-нд Филадельфи хотод гэрлэжээ. Тэд есөн жилийн өмнө нэгэн үдэшлэг дээр танилцсан бөгөөд анхны болзоондоо явсан цагаасаа хойш хамтдаа байжээ.
Тэдний нийт нас нийлээд 202 хүрэх бөгөөд гэр бүлүүд нь тэднийг дэлхийн хамгийн өндөр настай гэрлэсэн хосууд хэмээн үзэж, Гиннесийн дээд амжилтын ном-д бүртгүүлэхээр ханджээ.
Хосууд саяхныг хүртэл гэрлэлтийн талаар огт ярьдаггүй байв. Гэхдээ Фитерман хөлөө хугалсан нь Литтманыг маш их цочроосон гэж түүний ач охин Сара Сичерман ярьжээ.
Тэр мөчид Литтман түүнгүй гээр амьдарч чадахгүйгээ мэдрээд “Ер нь яагаад гэрлэж болохгүй гэж” гэсэн бодол төржээ. Эхэндээ тэдний шийдвэрийг үр хүүхдүүд нь тоглоом наргиан гэж хүлээж авсан ч үнэхээр жинхэнээсээ ярьж буйг нь мэдээд маш их баярласан гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...