ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙДААР Ч.ХҮРЭЛБААТАР ТОМИЛОГДЖЭЭ
- schedule 2023 оны 1 сарын 6
- chat_bubble 0
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томиллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон та бүхэн дэлхий дахинд тулгамдаад байгаа цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хичээнгүйлэн зүтгэнэ гэдэгт найдаж байна. Сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүхэн үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж олон нийтийн үнэлгээтэй уяалдуулан ажиллах болно” гэдгийг онцолсон юм.
Засгийн газрын шинэ сайдууд
МУ-ын Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатар
МУ-ын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга
Хүрэлбаатрын Булгантуяа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Цэрэнпилийн Даваасүрэн
-Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Содномын Чинзориг
нар Засгийн газрын шинэ сайдын тангараг өргөж ажилаа хүлээж авлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...