ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР ХӨРСӨН ДЭЭР ЦОЧИР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
- schedule 2024 оны 9 сарын 14
- chat_bubble 0
Дорнод-Дарьгангын тал нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.
2024 оны есдүгээр сарын 13-ны 20 цагаас есдүгээр сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…+2 градус, Хангайн нурууны өвөр бэл, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +10...+15 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +9…+14 градус, Алтайн өвөр говиор +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...