ИРЭХ САРЫН 1-НЭЭС ААН-ИЙН ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАМААРАН 14-28 ХУВИАР НЭМЭХ НЬ
- schedule 2024 оны 9 сарын 5
- chat_bubble 0
Хөрөнгийин биржийн I ангилалд бүртгэлтэй [MSE:TTL] Тавантолгой ХК нь уул уурхайн биржээр [MSE] дамжуулан нүүрсээ арилжиж байгаа талаар тус компаниас мэдээлж байсан.
Тэгвэл компани 2024 он гарснаас хойш 1.36 сая тн нүүрсийг 198.6 сая ам.доллараар борлуулжээ. Борлуулсан нүүрсний дийлэнх нь дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс байгаа бол бага хэмжээний 1/3 коксжих нүүрс аж.
Арилжсан үнийг харвал дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг 145 – 158 ам.долларын хооронд байна.
Энэ оны хагас жилийн санхүүгийн гүйцэтгэлээр [MSE:TTL] "Тавантолгой" ХК нь 213.2 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд EPS = 4,049.16₮-ийн ашиг олсноо зарласан.
Ногдол ашгийн тухайд 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 4,996.0₮-ийн ногдол ашиг олгохоор болсон боловч 2024.08.26-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд ногдол ашгийн хэмжээгээ 600₮-өөр нэмэгдүүлэх саналыг ТУЗ-өөс оруулж, шийдвэрлүүлсэн байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...