АРДЫН ЖҮЖИГЧИН Э.АМАРТҮВШИН “РИГОЛЕТТО”-Д 100 ДАХЬ УДААГАА АРВАНХОЁРДУГААР САРД ДУУЛНА
- schedule 2024 оны 10 сарын 27
- chat_bubble 0
Дэлхийн шилдэг дуурийн дуучны тоонд зүй ёсоор нэрлэгдэж буй ардын жүжигчин Э.Амартүвшин “Риголетто” дуурьд Монголын болон дэлхийн тайзнаа 99 удаа дуулжээ. Төлөвлөгөө ёсоор 100 дахь тоглолт Австри улсын Вена хотын дуурийн театрт 2024 оны арванхоёрдугаар сард 18-нд тохиож байна.
Э.Амартүвшингийн хувьд тус дуурийг Монгол, ОХУ-ын Буриад, Герман, Итали, Бельги, Сингапур, Испани, Австрали, Англи зэрэг дэлхийн есөн улсын 25 хотод амилуулжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотод долоо, Улаан-Үдэд нэг, Сингапурт нэг, Киелд 17, Наполид дөрөв, Арена Ди Веронад гурав, Женовад тав, Пармад хоёр, Миноркад хоёр, Салернод хоёр, Палермод зургаа, Торинод дөрөв, Мельбурнд долоо, Мачератад дөрөв, Тервизод нэг, Лиежэд тав, Флоренцэд гурав, Миланд найм, Пиаченцад хоёр, Феррарад хоёр, Лондонд найм, Бильбаод дөрөв гээд нийт 99 удаа дуулаад буй юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...