”ХӨХНИЙ ХОРТ ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ САР”
- schedule 2024 оны 10 сарын 30
- chat_bubble 0
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн аравдугаар сарыг "Хөхний хорт хавдартай тэмцэх сар" болгон зарласан. Хавдар судлалын үндэсний төвийн 2023 оны тайлангаар 7244 хорт хавдрын шинэ өвчлөл оношлогдсоноос 344 тохиолдол нь хөхний хорт хавдар байжээ.
Нийт оношлогдсон хавдрын зургаадугаарт, эмэгтэйчүүдэд оношилж байгаа хорт хавдрын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Хөхний хорт хавдрыг
- Эрт илрүүлж
- Эрт оношилж
- Эрт эмчилж даван туулья.
Сарын тэмдэг дууссанаас хойш долоо хоногийн дараа (цэвэршсэн бол сарын аль нэг өдрийг сонгон) сар бүр тогтмол хөхөө шалгаж хэвшээрэй.
- Бүсэлхий хүртлээ нүцгэлээд толины өмнө зогсоод биеэ суллан 2 хөхийг ажиглана.
- Хоёр гараа дээш доош хөдөлгөж эгц урд, баруун, зүүн тал, баруун хажуу, зүүн хажуу талаас нь анхааралтай ажиглана.
- Хурууны өндгөөр хөхний толгойноос эхлэн тойрог байдлаар хөхийг тэмтрэх
- Хурууны өндгөөр хөхний толгойноос гадагш чиглэлтэй цацраг байдлаар тэмтрэх
- Гарын алгаар хөхийг дээрээс доош, доороос дээш чиглэлд шулуун шугамаар тэмтрэх
Анхаарах зүйлс: Баруун, зүүн хөхөнд хэлбэрийн өөрчлөлт байгаа эсэхийг шалгана. Хөхний арьсанд хонхойлт, татагдалт, хаван, улайлт, хөхний толгойноос хэвийн бус шүүрэл (цус, идээ) ялгарч байгаа эсэхийг шалгана.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...