БАЙРНЫ ЗАХИАЛГА АВЧ, 177 ИРГЭНИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДЭД НАЙМАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ
- schedule 2024 оны 10 сарын 30
- chat_bubble 0
Орон сууцны хотхон барьж ашиглалтад оруулна хэмээн иргэдийг залилж, их хэмжээний хохирол учруулсан С.Б, Б.Г нарт шүүхээс найман жилийн хорих ял оноожээ. Мөн шүүгдэгч нараас 8.8 тэрбум төгрөгийг гаргуулж, хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн байна.
Хэргийг тодруулбал С.Б, Б.Г нар нь 2020 оны аравдугаар сараас 2022 оны аравдугаар сарын хугацаанд санхүүгийн эх үүсвэргүй, барилга барих тусгай зөвшөөрөлгүй мөртлөө Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдэд ашиглалтад орох орон сууцны хотхонд захиалга авна хэмээн цахим хэрэгсэл ашиглан сурталчилгаа явуулан нийт 177 иргэнээс байрны захиалга авч 8 тэрбум 873 сая төгрөгийн хохирол учруулан залилсан хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 /Залилах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 8 жил хорих, 8.8 тэрбум төгрөгийг хохирол барагдуулах шийдвэрийг гаргасан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...