АТГ: Л.БЯМБАСҮРЭНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ ДУУСЖЭЭ
- schedule 2024 оны 11 сарын 12
- chat_bubble 0
Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийг шалгаж дуусжээ. Хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газрын хяналтад хүргүүлсэн байна. Түүнийг 2020 онд ЭМДЕГ-ын даргаар томилж байсан бол 2016 онд Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдож байсан юм.
Хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсний дараа тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Ажил хэргийг нь хэнд хариуцуулсан талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад "Тус газрын даргын үүргийг хуулийн дагуу тухайн байгууллагын Тамгын газрын дарга хавсран гүйцэтгэж байна. Ер нь цаашдаа энэ асуудалд анхаарч, санхүү болон эрүүл мэндийн салбарын мэдлэг, туршлагатай хүнийг томилох нь чухал. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг үр өгөөжтэй, иргэдэд ээлтэй зарцуулах мэдлэг, чадвартай хүмүүсээр удирдуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа хэр оновчтой, зөв байх вэ гэдэг нь удирдлагуудтай маш их холбоотой. Цаашдаа энэ асуудалд анхаарч, ажиллана" гэдэг хариултыг өгсөн юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...