ОЙРЫН ХОЁР ХОНОГТ ИХЭНХ НУТГААР ЦАГ АГААР ТОГТУУН БАЙНА
- schedule 2024 оны 11 сарын 6
- chat_bubble 0
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Арваннэгдүгээр сарын 6-7-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.
2024 оны арваннэгдүгээр сарын 05-ны 20 цагаас арваннэгдүгээр сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшиж, шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -19…-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4...-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0...-5 градус хүйтэн, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-16 градус, бусад хэсгээр -7…-9 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -14…-16 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...