ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ АЖЛЫГ З.ТӨМӨРТӨМӨӨ ХАРИУЦНА
- schedule Өчигдөр 12 цаг 37 минут
- chat_bubble 0
Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргажээ.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцах аж.
Тэгвэл өнөөдөр энэхүү орон нутгийн өмчит байгууллагын гүйцэтгэх захирлаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилох тогтоолыг тус компанийн ТУЗ-өөс гаргаж, тамга тэмдгийг гардуулан өглөө.
З.Төмөртөмөөгийн хувьд хоёр дахь удаагаа Нийслэлийн иргэдийн хуралд Чингэлтэй дүүргээс сонгогдсон туршлагатай боловсон хүчин юм. Түүнчлэн, Хотын даргын орлогчоор ажиллах хугацаандаа нийслэлийн дулаан алдагдалтай цэцэрлэг, сургууль, орон сууцны асуудлыг шийдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, судлах ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд түүхий нүүрсний эсрэг арга хэмжээ авах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг ажлын менежментийг сайжруулах тал дээр иргэдийн дуу хоолой болж, холбогдох тогтоол шийдвэрийг гаргуулахын төлөө ажилласан. Энэ ч утгаараа энэхүү компанийг удирдах, нэг айлыг ч гэсэн яндангаас салгахын төлөө хичээнгүйлэн ажиллана гэдэгт итгэж байна хэмээн ТУЗ-ийн гишүүд нь онцолж байлаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...