АТГ-ЫН МӨРДӨН ШАЛГАХ ХЭЛТСЭЭС ЗУРГААН ОБЪЕКТОД НЭГЖЛЭГ ХИЙЖЭЭ
- schedule Өчигдөр 16 цаг 8 минут
- chat_bubble 0
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 6 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 843 хэрэг шалгагдаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд орон нутагт болон нийслэлд 6 объектод нэгжлэг хийв.
Эх сурвалж: АТГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...