АТГ: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ТАЙЛАНГ ХЯНАЖЭЭ
- schedule Өнөөдөр 11 цаг 0 минут
- chat_bubble 0
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны нэгдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Эрчим хүчний яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Уул уурхайн мэргэжлийн зөвлөл зэрэг байгууллагатай хамтран ажиллажээ.
Автотээврийн үндэсний төвийн “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн улсын дугаарын дуудлага худалдааны үйл ажиллагааны 2024 оны IV улирлын тайлан”, Зам тээврийн хөгжлийн яамны “Улс хооронд байнгын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж” болон Чингэлтэй, Баянгол, Налайх, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын “Төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”, орон нутгийн авто замын хураамж хууль бусаар авч байгаа талаарх гомдол, мэдээлэл зэрэгт дүн шинжилгээ хийсэн байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 70 гаруй албан тушаалтанд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Эх сурвалж: АТГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...