ЧЕХ УЛСАД СУУГАА ЭСЯ-НААС МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА
- schedule Өнөөдөр 11 цаг 58 минут
- chat_bubble 0
Чех улсын Прага хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас тус улсад суугаа монгол иргэддээ өөрийн хувийн мэдээллийг хамгаалан, цахим залилан, мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Тодруулбал, сүүлийн үед Чех улсад оршин суугаа гадаадын иргэд, ялангуяа залуу хүмүүс мөнгө угаах зохион байгуулалттай гэмт хэрэгт олноор өртөх болсныг Чех улсын Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Гэмт бүлэглэлүүд Чехийн банканд данстай гадаадын иргэдийг ашиглаж, олон нийтийн сүлжээгээр сурталчилгаа түгээх байдлаар хувийн мэдээллийг цуглуулж, мөнгө угаах болжээ. Энэ нь ихэнхдээ Телеграм аппликэйшнээр дамжуулан “Та банкны данстай юу?”, “Та их хэмжээний мөнгө олохыг хүсч байна уу?” гэх зэрэг гадаадын иргэдэд зориулсан ажлын байрны санал, асуулга зэргийг ашигладаг байна. Телеграм аппликэйшн дээр чех хэлээр бичсэн олон сурталчилгааны аль нэгэнд хариулснаар хувийн мэдээлэл алдагдаж, банкны дансыг тань мөнгө угаах гэмт хэрэгт ашиглаж болох бөгөөд санамсаргүй байдлаар тухайн гэмт хэрэгт оролцсон хэмээн буруутгагдаж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...