ХУУРАЙ САЛХИНЫ УРСГАЛ КАЛИФОРНИЙН ӨМНӨД ХЭСГИЙГ ДАЙРАХ ТӨЛӨВТЭЙ
- schedule Өнөөдөр 14 цаг 20 минут
- chat_bubble 0
Хоёр голомтоос хурдтай тархаж буй түймрийн гамшгийн улмаас сүүлийн байдлаар 24 хүн амь үрэгдэж, Лос-Анжелес хотын Пасифик Палисадес, Алтадена хорооллуудад 12 мянга гаруй барилга, байгууламж шатан сүйдсэн байна. Хүчтэй салхитай өдрүүд үргэлжлэхээр байгаа тул Өмнөд Калифорнийн дийлэнх хэсэгт гамшгийн аюулын "улаан" зэрэглэлийг лхагва гараг хүртэл сунгажээ.
Долоо хоногийн эхээр эх газраас далай руу чиглэлтэй, 113 км/цаг хүртэлх хурдтай маш хуурай салхины урсгал Калифорнийн өмнөд хэсгийг дайрах төлөвтэй нь тус мужид дэгдэж буй түймрийн тархалтыг зогсооход хүндрэл учруулж, дахин олон мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж магадгүй байна.
AccuWeather-ийн урьдчилсан тооцооллоор түймрээс учрах эдийн засгийн хохирол 135-150 тэрбум ам.доллар хүрэхээр байгаа тул АНУ-ын түүхэн дэх хамгийн их хохиролтой байгалийн гамшгуудын нэгд тооцогдохоор байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...