Б.ЖАВХЛАН: ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬД ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
- schedule Өнөөдөр 14 цаг 9 минут
- chat_bubble 0
Засгийн газар хуралдааны өчигдрийн шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр "Сангийн яамнаас Засгийн газрын хуралдаанд хоёр асуудал хэлэлцүүлсэн. Үүний нэг нь 2024 оны есдүгээр сард ЗГ-аас өргөн барьсан ААН-ийн албан татварын 29.2-т орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал.
Энэ нь ААН, хувь хүмүүс, иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд төсөвт ирж буй ачааллаас хуваалцах, бүтээн байгуулалт хийх, хандив тусламж өгөх гэх мэт тусгай чиглэл заасан хуулийн хүрээнд гаргасан зардлыг төлөх гэж буй татвараас нь бууруулан тооцож байх хөнгөлөлт дэмжлэгийг хуульчилсан.
Энэ хүрээнд 2024 оны арванхоёрдугаар сард Засгийн газраас шийдвэр гаргаж энэ бүх боломж, хандив тусламжийг 2025 оны Улаанбаатар хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын жил болгосонтой холбогдуулж хотын утаа, түгжрэлийн эсрэг хандив тусламжийг чиглүүлэх уриалга гарсан. Тиймээс төрийн өмчит үйлдвэрийн газрууд Улаанбаатар хотын утаа, түгжрэлийн эсрэг зориулах шийдвэрлэсний дагуу Засгийн газрын хуралдаанаар нарийвчлан журамласан шийдвэр гарсан" талаар хэллээ.
Мөн энэ үеэр сэтгүүлчийн асуусан асуултад хариуллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: "Б.Пүрэвдорж нарын гишүүдийн танилцуулсан төсөл Засгийн газарт хараахан ирээгүй байна. Засгийн газраас хаврын чуулганаар Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийг өргөн барина. Энэ хуулийн цөм нь НӨАТ байх болно. Татварын байгууллагын сүүлийн 10 гаруй жилд хөгжүүлсэн и-баримтын систем маш боловсронгуй болсон, олон улсын стандартад нийцсэн. Зарим улсууд манай и-баримтыг жишээнээс туршлага судалж байна.
НӨАТ төлөгч нарын 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр ингэж хавтгайруулж хөнгөлөлт эдлэх биш, бага орлоготой хэсэг рүүгээ НӨАТ-ийн буцаан олголтыг илүү чиглүүлэх бодлогын хүрээнд хаврын чуулганаар татварын шинэчлэлийн багц хуулиудыг өргөн барина.
Намрын чуулган завсарлангуут 1, 2, 3-р сард олон нийтийг хамруулсан хуулийн төслийн хэлэлцүүлгүүд, санал асуулгуудыг явуулна.Татварын шинэчлэлийн хүрээнд нэг ч татвар нэмэхгүй. Төсвийн орлого талдаа татварын суурийг тэлэх бодлого барина" гэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...