Монгол орны томоохон нуурууд
- schedule 2013 оны 11 сарын 25
- chat_bubble 5
50 км.кв-аас дээш талбай бүхий нуурууд
1. Увс нуур нь Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Их нууруудын хотгорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг.
Талбайн хэмжээ: 3,350 км.кв. Урт: 84 км, Өргөн: 79 км.
Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ.
Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн, Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.
Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст сумууд оршино.
2. Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт байрлах хамгийн том цэнгэг уст нуур. Тус нуур нь талбайгаараа хоёрдугаар, эзлэхүүнээрээ хамгийн том нуур бөгөөд улсын хэмжээнд хамгийн гүн нь юм. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь Монголын нийт цэнгэг усны 70%, дэлхийн 0.4 хувьтай тэнцэнэ болно. Хөвсгөл нуурт нийт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана.
Хөвсгөл нуурыг тойроод Ринчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сумд байдаг.
Талбайн хэмжээ: 2,760 км.кв. Урт: 136 км, Өргөн: 36.6 км.
3. Хар-Ус нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ.
Хар-Ус нууранд Монгол Алтай нуруунаас эх авч урсах Ховд, Буянт голууд цутгах бөгөөд харин Чоно-Харайх гол эх авч Хар-Ус нуурт цутгадаг.
Хар-Ус нуурыг тойроод Ховд аймгийн Буянт, Дөргөн, Чандмань, Манхан сумууд оршино.
Талбайн хэмжээ: 1,486 км.кв. Урт: 72 км, Өргөн: 27 км.
4. Хяргас нуур нь Увс аймагт байрлах, Их нууруудын хотгор дахь эрдэст нуур. Тус нуурыг 2000 онд байгалийн цогцолборт газар болгожээ. Нуурын хоолойгоор дамжин Айраг нууртай холбогддог /эх авдаг/ боловч гарах урсгал байдаггүй.
Хяргас нуурыг тойроод Увс аймгийн Хяргас, Цагаанхайрхан, Завхан, Наранбулаг, Малчин сумууд оршино.
Талбайн хэмжээ: 1,481.1 км.кв. Урт: 75 км, Өргөн: 31 км.
5. Буйр нуур нь зүүн Монгол-Өвөр Монголын зааг дээр орших маш цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ.
Буйр нуурт Халх гол цутгаж ,илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Хөлөн нуурт өгнө. Нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян нуурт цутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тунадас элбэг жилд л урсацтай.
Талбайн хэмжээ: 610 км.кв. Урт: 40 км, Өргөн: 21 км.
6. Хар нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь цэнгэг уст нуур. Өмнөд хэсэгт орших Дөргөн нууртай хоолойгоор холбогдоно. Хар-Ус нуурын илүүдэл ус Чоно Харайхын голоор дамжин Хар нуур руу цутгадаг. Тээлийн гол Хар нуураас гардаг.
Ховд аймгийн Дөргөн, Чандмань, Завхан аймгийн Дөрвөлжин сумдууд тойрон оршдог.
Талбайн хэмжээ: 562.2 км.кв. Урт: 37 км, Өргөн: 24 км.
7. Ачит нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь хамгийн том цэнгэг уст нуур юм.
Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол,Алтангадас гол, Бөх мөрөн гол, Улиастай гол зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэнэ.
Ачит нуур нь илүүдэл усаа усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө.
Увс аймгийн Бөхмөрөн, Ховд сум Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумдууд тойрон оршдог.
Талбайн хэмжээ: 297 км.кв, Урт: 28 км, Өргөн: 16км
8. Бөөн цагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй.
Нууруудын хөндий дахь бусад нууруудтай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцид бүртгэгдсэн ус намгархаг газар юм.
Бөөнцагаан нуур нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 252 км.кв, Урт: 24 км, Өргөн: 11км
9. Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хоорондох битүү хотгорт тогтсон гадагш урсгалгүй нуур юм. Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино.
Үүрэг нуур руу Хариг гол, Цагаан шувуут гол, Цагдуул гол, зэрэг хэд хэдэн гол горхи цутгах боловч олонх нь түр зуурын урсгалтай юм. Үүрэг нуур нь Увс аймгийн Сагил сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 239 км.кв, Урт: 20 км, Өргөн: 18км
10. Тэлмэн нуур нь Завхан аймаг дахь цэнгэг уст нуур. Энэ нуур 3940 км² талбайгаас усжих боловч Хангайн салбар уулсаас хэд хэд горхи нуурын хотгоруу урсдагаас зөвхөн Хоолойн гол хэмээх байнгын урсацтай жижиг горхи л цутгана. Гадагш урсгалгүй.
Тэлмэн нуур нь Завхан аймгийн Тэлмэн, Нөмрөг сумын заагт оршдог.
Талбайн хэмжээ: 194 км.кв, Урт: 28 км, Өргөн: 16км
11. Улаан нуур нь Нууруудын хөндийн хамгийн зүүн талд байх нуур юм. Харамсалтай нь 1995 оноос хойш ширгэж үгүй болсон. Хангайн нуруунаас эх авч урсах Онгийн голоос гадна Говь-Алтайн салбар уулуудаас эх авах Сухайт, Лиг, Цагаан гол болон бусад хуурай сайруудаар үе үе ус урсаж ирэх бөгөөд элс хайр зэрэг хурдас авчирч тунаах тул нуурын ёроол лаг, наагийн шавраар дүүрсэн байдаг.
Улаан нууранд цутгадаг байсан Онгийн гол нь “Алтны халуурал”-аас болоод 437 км урсдаг байсан бол одоо 100 км болтлоо багасч хүрэхээ байжээ .
Улаан нуур нь Өмнөговь аймгийн Булган, Мандал-Овоо сумын заагт оршдог байжээ.
Талбайн хэмжээ: 175 км.кв, Урт: 28 км, Өргөн: 16км /байсан/
12. Сангийн далай нуур нь Булнайн нурууны ар шилд орших хоёр хэсэг давст нуур. Уул нууруудын хурын ус, горхор тэжээгдэнэ. Гарах урсгалгүй.
Тус газрын гадарга нийтдээ уулархаг бөгөөд нуурын усны мандал 1988 м өндөрт орших тул орчны уулс хэдийгээр өндөр ч гэсэн харьцах өндрийн хувьд бага юм. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сум, Завхан аймгийн Их-Уул сумуудын хооронд байрлана.
Талбайн хэмжээ: 165.3 км.кв, Урт: 32 км, Өргөн: 12км
13. Айраг нуур нь баруун Монголын Их нууруудын хотгорт байх цэнгэг уст нуур. Эрт цагт Хяргас нууртай нэг савд байжээ. Айраг нуур нь илүүдэл усаа 5 км урт 200-300 м өргөн хоолойгоор Хяргас нуурт өгнө. Харин Завхан гол, Хүнгүйн гол цутгадаг байна.
Айраг нуур нь Увс аймгийн Завхан сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 143.3 км.кв, Урт: 18 км, Өргөн: 13км
14. Дөргөн нуур нь баруун Монголын Их нууруудын хотгор дахь давст нуур.
Хар нууртай залгаа орших бөгөөд цөлөрхөг газар байрладаг гадагш урсгалгүй нуур. Хомын хоолойгоор Хар нуураас эх авдаг.
Ховд аймгийн Чандмань, Завхан аймгийн Дөрвөлжин, Гов-Алтай аймгийн Хөхморьт сумдууд тойрон оршдог.
Талбайн хэмжээ: 311 км.кв
15. Орог нуур нь Нууруудын хөндий дахь хоёр дахь том нуур. Говь-Алтайн нурууны хамгийн өндөр уул Их Богдын ар хормойд тулж орших ба баруунаас зүүн тийшээ сунгуу зууван хэлбэртэйгээр тогтоно.
Орог нуурт Түйн гол цутгах ба гадагш урсгалгүй.
Орог нуур нь Баянхонгор аймгийн Богд сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 140 км.кв, Урт: 31.8 км, Өргөн: 7.7км
16. Яхь нуур нь Дорнод аймаг дахь нуур. 1998 оноос 2514 км² талбайгаар Яхь нуурын байгалийн нөөц газар нэртэйгээр улсын тусгай хамгаалалтад авчээ. Ойр орчимд нь Төхөмийн нуур, Их дэлгэрийн нуур, Бага дэлгэрийн нуур, Баян Эрхтийн нуур, Тэмээтийн нуур, Дунгай цагаан нуур зэрэг 17 давстай нуурууд байдаг бөгөөд энэ нөөц газарт Яхь нуур хамгийн том нь юм.
Тус нуур руу Галын гол цутгах бөгөөд нуурийн түвшин нь урсацаас хамаарч өөрчлөгдөнө.
Яхь нуур нь Дорнод аймгийн Сэргэлэн, Чойбалсан сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 97 км.кв, Урт: 11.9 км, Өргөн: 2.3км
17. Хар нуур нь Завхан аймаг дахь цэнгэг уст нуур.
Улаагчны хар нуур гэдэг энэ нуур Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойш 80км, Улиастайгаас 110км оршдог. Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчимын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошын сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын гүн нь 48м, уртаашаа 20 гаруй км, өргөн нь 10-аад км сунаж тогтсон нуур.
Хар нуур нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 84.5 км.кв, Урт: 25 км, Өргөн: 7км
18. Толбо нуур нь Монгол Алтайн нурууны томоохон цэнгэг уст нуур. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ.
Толбо нуур нь эргэн тойрон хүрээлсэн уулсын ам хавцлаар урссан арваад гол горхийг өөртөө нийлүүлж илүүдэл усаа Түргэн голоор Ховдын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Хэдий тийм боловч маш цэнгэг устай юм.
Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 84 км.кв, Урт: 21 км, Өргөн: 7км
19. Хурган нуур нь Монгол Алтайн нуруун дахь цэнгэг уст нуур. Хотон нууртай богино (2 км урттай) хоолойгоор холбогдох бөгөөд энэ хоёр нуур нь Ховд голыг тэтгэнэ.
Хотон, Хурган, Даян зэрэг нь мөстлөгийн гаралтай томоохон нуурууд. Алтай таван богдын байгалийн цогцолборт газарт оршино.
Хурган нуур нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 71 км.кв, Урт: 23.1 км, Өргөн: 6км
20. Даян нуур нь Баян-Өлгий аймагт оршдог, Монгол Алтайн нуруун дахь мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуур. Монгол Алтайн үндсэн болон салбар уулс хүрээлж эрэг хөвөөгөөр ой модтой.
Нуурт 10-аад гол горхи цутгаж Хатан гол урсан гарч Ховд голд цутгадаг.
Даян нуур нь Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 67 км.кв, Урт: 18 км, Өргөн: 9 км
21. Доод цагаан нуур нь Хөвсгөл аймгийн Дархадын хотгор дахь нуур. Нуурын хойд хэсэгт Тарган нуур орших ба нуурын баруун эрэг дээр Цагааннуур сумын төв байрладаг.
Шишгэд гол, Шарга гол цутгаж Шишгэд гол нуураас эх авдаг.
Доод цагаан нуур нь Хөвсгөл аймгийн Цагаанннуур, Ринчинлхүмбэ сумын заагт оршдог.
Талбайн хэмжээ: 64 км.кв, Урт: 18 км, Өргөн: 7 км
22. Хар-Ус нуур нь Увс аймгийн нутагт орших баруун Монголын Их нууруудын хотгор дахь давст нуур. Алтайн нуруунаас эх авах гол горхи хурын усаар тэжээгддэг. Тэдгээрийн том нь Хархираа уулнаас эх авдаг Намираа гол цутгах ба гадагшаа урсгал байхгїй.Нуур эргийн дагуу зэгс, шагшуурга ихтэй, єндєр євслєг нугатай..
Хар-Ус нуур нь Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумдын заагт оршдог.
Талбайн хэмжээ: 63 км.кв, Урт: 17.5 км, Өргөн: 8км
23. Баян нуур нь Хангайн нуруунд дээр байрлах цэнгэг уст нуур.
Нуурын өмнөд эрэг нь элсэрхэг тул/элсний том нүүдлийн замд байдаг/ илүүдэл ус үүгээр шүүгдэж, үүний ачаар цэнгэг устай байдаг ажээ. Тиймээс урд зах нь элсэн манханд тулж үзэсгэлэнт булан тохой, шугуй, баян бүрд үүсгэсэн байрлалтай, зэлүүд онгон газар аж. Баян нуур нь хэдийгээр бага талбайтай боловч Монголын цэнгэг уст нууруудаас эзлэхүүнээрээ 6-д жагсдаг.
Зүүн талаас нь Мухар Хүнгийн гол цутгадаг. Гадагш урсгалгүй.
Баян хар нуур нь Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 64 км.кв, Урт: 14 км, Өргөн: 8км
24. Ойгон нуур нь Булнайн болон Ханхөхийн нурууны дунд орших үзэсгэлэнт нуур. Ойролцоо нь Шорвог, Ногоон гэсэн хоёр багавтар нуурууд бий.
Нуурт Харганы гол, Могойн гол, Жарганы гол, Жарантайн гол, Цоргын гол цутнадаг бөгөөд гадагшаа урсгалгүй.
Ойгон нуур нь Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 61 км.кв, Урт: 18 км, Өргөн: 8км
25. Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.
Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг.
Талбайн хэмжээ: 61 км.кв, Урт: 16 км, Өргөн: 4-10 км
26. Хотон нуур нь Ховд голын эхэнд буюу Алтайн уулсын дундах хотгорт зэрэгцэн тогтсон мєстлєгийн гаралтай цэнгэг уст нуур. Хурган нууртай богино (2-3 км урттай) Саргаалын хоолойгоор холбогдох бөгөөд энэ хоёр нуур нь Ховд голыг тэтгэнэ.
Хотон нуур нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт оршдог.
Талбайн хэмжээ: 50 км.кв, Урт: 22 км, Өргөн: 4 км
50 км²-аас дээш талбай бүхий нуурууд
|
||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Зэрэг
|
Нэр
|
Аймаг
|
Д.т.д.,
м |
Талбай,
км² |
Хамгийн
урт, км |
Дундаж
өргөн, км |
Хамгийн
өргөн, км |
Дундаж
гүн, м |
Хамгийн
гүн, м |
Эзэлхүүн,
км3 |
1
|
Увс нуур | Увс |
759
|
3,350
|
84
|
40
|
79
|
11.9
|
20
|
39.6
|
2
|
Хөвсгөл нуур | Хөвсгөл |
1,645
|
2,760
|
136
|
20.8
|
36.5
|
137.9
|
262
|
380.7
|
3
|
Хар-Ус нуур | Ховд |
1,157
|
1,578
|
72.2
|
26
|
27
|
2.2
|
4.5
|
3.432
|
4
|
Хяргас нуур | Увс |
1,028.5
|
1.407
|
75
|
19
|
31
|
46.9
|
80
|
66.034
|
5
|
Буйр нуур | Дорнод |
581
|
615
|
40
|
15
|
21
|
6.5
|
10.2
|
3.784
|
6
|
Хар нуур | Ховд |
1,132
|
575
|
37
|
16
|
24
|
4.2
|
7
|
2.422
|
7
|
Дөргөн нуур | Ховд |
1,132
|
305
|
24
|
13
|
17
|
14.3
|
27
|
4.367
|
8
|
Ачит нуур | Увс, Ховд |
1,435
|
297
|
24
|
12
|
18
|
2.2
|
5
|
0.665
|
9
|
Бөөн цагаан нуур | Баянхонгор |
1,312
|
252
|
24
|
11
|
19
|
9.3
|
16
|
2.355
|
10
|
Үүрэг нуур | Увс |
1,425
|
239
|
20
|
12
|
18
|
26.9
|
42
|
6.419
|
11
|
Тэлмэн нуур | Завхан |
1,789
|
194
|
28
|
12
|
16
|
13.8
|
27
|
2.671
|
12
|
Улаан нуур | Өмнөговь |
1,008
|
175
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
13
|
Сангийн далай нуур | Хөвсгөл, Завхан |
1,888
|
165
|
32
|
5
|
13
|
12.1
|
30
|
1.995
|
14
|
Айраг нуур | Увс |
1,030
|
143
|
18
|
9
|
13
|
5.7
|
10
|
0.820
|
15
|
Орог нуур | Баянхонгор |
1,217
|
140
|
31.8
|
2
|
7.7
|
3.0
|
5
|
0.420
|
16
|
Яхь нуур | Дорнод |
670
|
97
|
20.4
|
4.2
|
11.9
|
2.3
|
4
|
0.223
|
17
|
Хар нуур | Завхан |
1,980
|
84.5
|
29.3
|
3.5
|
6.6
|
19.6
|
47
|
1.654
|
18
|
Толбо нуур | Баян-Өлгий |
2,080
|
84
|
21
|
4
|
7
|
6.8
|
12
|
0.571
|
19
|
Хурган нуур | Баян-Өлгий |
2,072
|
71
|
23.3
|
3
|
6
|
7.8
|
28
|
0.537
|
20
|
Даян нуур | Баян-Өлгий |
2,232
|
67
|
18
|
4
|
9
|
2.3
|
4
|
0.157
|
21
|
Доод цагаан нуур | Хөвсгөл |
1,538
|
64
|
18
|
4
|
7
|
6.0
|
14
|
0.384
|
22
|
Баян нуур | Завхан |
1,491
|
64
|
14
|
5
|
8
|
21.7
|
50
|
1.390
|
23
|
Хар-Ус нуур | Увс |
1,574
|
63
|
19
|
5
|
7.8
|
5.2
|
8.2
|
0.3265
|
24
|
Ойгон нуур | Завхан |
1,664
|
61
|
18
|
3
|
8
|
3.4
|
8
|
0.207
|
25
|
Тэрхийн цагаан нуур | Архангай |
2,060
|
61
|
16
|
4
|
6
|
6.0
|
20
|
0.369
|
26
|
Хотон нуур | Баян-Өлгий |
2,084
|
50
|
22
|
2.3
|
4
|
26.8
|
58
|
1.341
|
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...