Тавантолгой-Сайншанд чиглэлд тавигдах төмөр замын зураг төслийг хүлээлгэн өглөө
- schedule 2014 оны 1 сарын 8
- chat_bubble 0
Монгол Улсад хэрэгжиж байгаа хамгийн том бүтээн байгуулалтын төсөл болох төмөр замын зураг төслийн ажил нэг шатаар ахилаа. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлын техникийн зөвлөх “Nippon Koei” компани Тавантолгойгоос Сайншанд чиглэлд тавигдах төмөр замын зураг төслийг "Монголын төмөр зам" компанид хүлээлгэн өгсөн байна.
Зураг төсөлд ажил гүйцэтгэгчийн баримтлах техникийн стандарт, шаардлага тендерийн баримт бичиг зэрэг олон төрлийн бичиг баримтууд багтжээ. Зураг төслийг боловсруулахдаа газар зүйн онцлог, газар шорооны нөхцөл байдал зэрэг маш олон үзүүлэлтийг харгалзан төмөр зам барих стандарт, техникийн шийдлийг 20, 20 метрээр нарийвчлан гаргасан байна. “Nippon Koei” компани техникийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцсон гадаад, дотоодын 16 компаниас шалгарч, техникийн зураг төслийг боловсруулж байгаа юм. Зураг төслийг Тавантолгойгоос Сайншанд, Сайншандаас Эрээнцав, Эрээнцаваас Хөөт Бичигт гэсэн гурван хэсэгт хуваан боловсруулж байна. Одоогоор төмөр замын техникийн зураг төсөл боловсруулалт, судалгааны ажил төлөвлөгөөний дагуу 78 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар “Nippon Koei” компаниас мэдээллээ. Харин "Монголын төмөр зам" компанийн мэдээлснээр, Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд тавигдах 267 км төмөр замын газар шорооны ажлын явц 67 орчим хувьтай байгаа ажээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...