Урт тодотголтой хятад байцаа
- schedule 2014 оны 4 сарын 4
- chat_bubble 1
Монголчууд энэ байцааг элэгний өвчнийг анагаах үйлчилгээтэй ч гэж ярьдаг. Байцааг дөрөвдүгээр сарын эхээс долдугаар сарын 20 хүртэл 10-20 хоногийн хугацаатайгаар тариалдаг аж.
Ингэснээр бүтэн зунжин ургацаа хурааж хэрэглээгээ хангаж, ашгаа хүртэх боломжтой гэсэн үг юм. Байцаан соёлж цухайснаас хойш 20-30 хоногийн дараа ургаж гүйцдэг тул эхлэн ногоо тарьж буй иргэдэд урам ихээр хайрлах болно. Байцаа тариалахад ус ихээр шаарддаг тул байцаагаа 40-50 см-ийн зайтай тариалах хэрэгтэй. Үрийг 1-1.5 см-ийн гүнд суулгана.
Ийнхүү тариалахад 10 ам метр талбайд зургаан грамм үр шаардагдана. Ногоог шинээр нь байлгаж, амт үнэрийг нь хэвээр хадгалъя гэвэл хураасан байцааныхаа үндсийг хүйтэн усанд дүрж тавих хэрэгтэй юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...