ТӨМӨР ЗАМЫН ТӨВ БУУДЛЫН НҮХЭН ГАРЦ УРСДАГ ЗАМТАЙ БОЛЛОО
- schedule Өнөөдөр 10 цаг 14 минут
- chat_bubble 0
УБТЗ-ын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд Улаанбаатар зорчигч тээврийн төв буудлын нүхэн гарцыг олон улсын жишигт хүргэж шинэчилснийг өнөөдөр нээлээ.
Энэхүү шинэ гарцыг ашиглалтад оруулснаар зорчигч тээврийн төв буудлын тавцант талын 2,3 дугаар замаар зорчин явагчид галт тэргэнд сууж буухдаа төвөггүй тав тухтай үйлчлүүлэх боломжтой болж байна.
Нийт зургаан хэсэг, 102 м урт урсдаг зам бүхий уг гарцаар өдөрт дунджаар гурван мянган зорчигч үйлчлүүлэгч нар зорчих бөгөөд тулгуур эрхтний бэрхшээлтэй болон хүүхэд, өндөр настнууд чөлөөтэй зорчих бололцоог бүрдүүллээ.
Орчин үеийн үйлчилгээний жишигт нийцсэн уг ажлыг УБТЗ өөрийн хөрөнгө оруулалтаар хийж ашиглалтад оруулж байгаа бөгөөд олон жил алдагдалтай явж ирсэн тус нийгэмлэгийн тээврийн тарифыг индексжүүлж, алдагдлыг бууруулсны үр дүнд үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах санхүүгийн боломж эхнээсээ бий болж байгаагийн бодит илрэл нь энэ юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...