Музейн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжлээ
- schedule 2014 оны 11 сарын 2
- chat_bubble 0
Музейн бодлого зохицуулалт доголдож ирсний улмаас Монголын ард түмний соёлын үнэт өв, бүтээл, музейн үзмэр олноор алга болж, үрэгдэх нь их байна. Музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хадгалалтын горим дэг зөрчиж үзмэр гэмтээсэн, тухайн музейн чиглэлд нийцэхгүй, шаардлага хангахгүй үзмэр худалдан авсан тохиодолд музейн удирдлага, холбогдох ажилтанд хариуцлага тооцох, ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэх, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох замаар музейн эрхзүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдаад 90 жил болсон ч музейн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт байхгүй, музей, үзэсгэлэн, цуглуулгын ялгаа тодорхой бус, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах тогтолцоо бүрэн төлөвшөөгүй тул музейн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгарч, Музейн тухай анхны хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Энэ хуулийн төслөөр музейн нэр томъёоны тодорхойлолт, үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, музей байгуулахад тавигдах шаардлага, музейн төрөл, түүнтэй төстэй байгууллагын эрх, үүрэг, музейн сан хөмрөгийн бүрдүүлэлт, бүртгэн баримтжуулалт, үзлэг тооллого, судалгаа шинжилгээ хийх болон сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдал, үйлчилгээ, ашиглалт, сурталчилгаа, ажилтны ёс зүйн асуудлыг хуульчилна. Хуулийн төсөл батлагдсанаар музейн үйл ажиллагаа, түүнийг эрхлэх, сан хөмрөгт агуулагдаж байгаа мэдээлэл, мэдлэгийг олон нийтэд хүргэх, иргэдийг оролцуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...