Сүүний үнэ өсч, мах, гурилын үнэ буурлаа
- schedule 2015 оны 1 сарын 29
- chat_bubble 0
Хүнсний гол нэрийн барааны энэ долоо хоногийн ханшийг өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар буурсан байна.
Үхрийн цул махны үнэ хямдарчээ
Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.6 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн цул махны үнэ 2.2 хувиар буурч, ямааны мах үнэ 0.5 хувиар өсч, адууны мах өөрчлөлтгүй байна.
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн ястай мах 0.2 хувь, үхрийн цул мах 0.3 хувиар буурч, ямааны мах, адууны мах өөрчлөлтгүй байна. Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 5780 төгрөг, үхрийн /ястай/ мах 7380 төгрөг, үхрийн цул мах 9185 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4805 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ ялимгүй буурчээ
Гурилын үнэ өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 4.9 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 3.4 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны үнэ өсчээ
Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 8.5 хувь, байцааны үнэ 4.8 хувь, луувангийн үнэ 1.2 хувь, манжингийн үнэ 26.7 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийнхоос байцааны үнэ 0.8 хувиар бууч, төмсний үнэ 0.9 хувь, сонгины үнэ 2.1 хувиар өсч, лууван, манжингийн үнэ өөрчлөлтгүй байна.
Савласан сүүний үнэ өсчээ
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.4 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.6 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 8.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...