ӨНӨӨДӨР НУТГИЙН ЗҮҮН ХАГАСТ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
- schedule Өнөөдөр 9 цаг 31 минут
- chat_bubble 0
24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.
Хур тунадас: 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд нутгийн зарим газраар, 26-28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 23-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -17...-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26....-31 градус, өдөртөө -13....-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 26-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...