СУУДЛЫН АВТОМАШИНЫ ТӨМӨР ХИЙЦЭД ХАВЧУУЛАГДСАН ГУРВАН ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ
- schedule 2024 оны 11 сарын 18
- chat_bubble 0
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын III багийн нутаг, сумын төвөөс баруун зүгт 5 км-т орших Бор хужрын даваа гэх газарт хоёр автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан тухай дуудлага арваннэгдүгээр сарын 17-ны 14:20 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 20, 38 настай эрэгтэй, 35 настай эмэгтэй нийт гурван хүн хавчуулагдсан байжээ.
Аврагчид ажиллан гурван хүнийг эсэн мэнд гаргаж, Цэнхэрмандал сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...