ХААХ
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15-17-НЫ ХООРОНД 328 СОГТУУ ЖОЛООЧИЙГ СААТУУЛЖЭЭ
- schedule 2024 оны 11 сарын 18
- chat_bubble 0
Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор "Уусан бол бүү жолоод" шөнийн нэгдсэн хяналт шалгалтыг арваннэгдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд 20.00 цагаас 03.00 цагийн хооронд 429 хяналтын цэгт 900 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулжээ.
Хяналт шалгалтаар:
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 328 зөрчил, ️Жолоо барих эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 130 зөрчил,
- Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан хүн, эд зүйл 23,
- Цагдаагийн нийтлэг үүргийн шинжтэй 6 зөрчил,
- Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3922 иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдууллаа.
Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?