600 ХҮНД ХИЙМЭЛ ХӨЛ, ГАР ХИЙЖ ӨГӨХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ДУУСЛАА
- schedule 2024 оны 11 сарын 11
- chat_bubble 0
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан М.П.Сингхийн санаачлагаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус улсын “Жайпур фут” хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд буцалтгүй тусламжаар гар, хөлийн протез хийх төслийн ажлыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Энэтхэг-Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааны төвтэй хамтран амжилттай хэрэгжүүлж дууслаа. Тус хүмүүнлэгийн арга хэмжээнд хамтран ажилласан байгууллагууд, мөн энэхүү төслийн хамт олон, сайн дурын ажилчид, сайн дурын иргэдэд талархсан сэтгэгдлээ илэрхийлэн талархал гардуулан өглөө.
Энэхүү хүмүүнлэгийн арга хэмжээ нь 2024 оны есдүгээр сарын 25-аас эхлэн 45 ажлын хоног үргэлжилж аймаг, сум, нийслэл, дүүргээс 581 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилж өвдөгнөөс дээш 298 өвдөгнөөс доош 308, гарын 39 нийт 645 гар, хөлийн протез хийсэн байна.
Түүнчлэн тус арга хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийн техникч, мэргэжилтнүүдийг БНЭУ-ын Жайпур фут хүмүүнлэгийн байгууллагын ажилтан, техникчдийг дагалдуулан туршлага судлуулж, энэ чиглэлээр суралцах, мэдлэг чадвараа дээшлүүлэх нөхцөл боломжийг олгож өгсөн нь бас нэгэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байгаагаа хэллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...