Акул /shark/ аварга махчин загас мөн үү?
- schedule 2015 оны 4 сарын 1
- chat_bubble 0
Акул /shark/ буюу махчин загас нь далай тэнгисийн амьтадын биологийн ангилалаар Chondrichthyes ангийн, Elasmobranchii дэд ангийн, Selachimorpha багт хамаарна. /Биологийн ангилалаар амьтадыг амьд бие-цар-аймаг-хүрээ-анги-баг-овог-төрөл-зүйл гэж задлан хуваан үздэг ажээ/
Анхны махчин загас-акул 440 сая жилийн өмнө далай тэнгист үүссэн гэж үздэг. Дэлхий даяар 9 овгийн 508 зүйлийн акул байдаг гэнэ. Акулыг /shark/ товчоор биологийн нэгэн зүйлээс үүсэлтэй зарим нэгэн адил шинж тэмдэг ялгах онцлогтой /орой дээрх сэрвээ, сэлүүр, 5-7 эгнээ судал бүхий загалмай гэх мэт/ нэгэн төрлийн махчин загас гэж ойлгож болно.
Далай тэнгисээс хол бид shark буюу акулыг аварга махчин загас гэж ойлгоод байдаг. Тэгтэл гол мөрний загаснаас томгүй ч бас байдаг байна. Хамгийн жижигхэн акул Pale Catshark (Apristurus sibogae) гэхэд ердөө 21 см урт байдаг аж.
Дэлхийн хамгийн жижиг 20 зүйлийн акул гэхэд 21-30 см урттай байдаг байна. Тэгэхээр shark буюу акул гэдэг маань аварга махчин загас биш байх нь ээ.
Мөн бид хүн дайрч довтолдог аймшигт махчин загас гэж ойлгоод байдаг. Гэтэл ихэнх нь хүнд аюулгүй, аюул багатай байдаг, бүр нөхөрсөг нь ч бий гэнэ.
Хамгийн аюултай 15 акулууд
1. Great white shark
2. Tiger shark
3. Bull shark
4.Requiem shark
5. Sand tiger shark
6. Blacktip shark
7. Narrowtooth shark
8. Hammerhead Shark
9. Spinner shark
10. Blue shark
11. Oceanic White Tip Shark
12. Shortfin Mako Shark
13. Grey reef shark
14. Lemon shark
15. Mangona shark
Дэлхийн хамгийн том акулууд
10. Bigeye Thresher Shark. Шинжлэх ухааны нэр нь Alopias superciliosus.
Дунджаар 4.9 м урттай, 360 кг жин татдаг. Хүнд аюулгүй. Нүдний диаметр нь 10 см байдаг.
9. Bluntnose Sixgill Shark. Шинжлэх ухааны нэр нь Haxanchus griseus.
Дунджаар 5.5 м урттай, 400 кг жин татдаг. Хүнд аюул учруулах нь маш бага. Энэ акул "Cow shark" буюу үхэр акул шиг маш удаан залхуу хойрго амьтан.
8. Thresher Shark. Шинжлэх ухааны нэр нь Alopias vulpinus.
Дунджаар 6.1 м урттай, 500 кг жин татдаг. Хүнд аюул учруулах нь маш бага. Ийм бодит тохиолдол байхгүй байгаа. Аварга том сүүлнээс нь гэмтсэн тохиолдлуудтай.
7. Аварга алхан толгойт акул /Great Hammerhead Shark/. Шинжлэх ухааны нэр нь Sphyma mokarran.
Дунджаар 6.1 м урттай, 580 кг жин татдаг. Энэ акул нь маш түрэмгий, хурц том шүдтэй тул магадгүй хүнд аюул учруулж болзошгүй. Гэхдээ ийм бодит тохиолдол байхгүй байгаа.
6 Гринландын акул /Greenland Shark/. Шинжлэх ухааны нэр нь Somniosus microphalus.
Дунджаар 6.4 м урттай, 1000 кг жин татдаг. 200 жил насалдаг. Хүнд аюулгүй.
5. Pacific Sleeper Shark. Шинжлэх ухааны нэр нь Somniosus pacificus.
Дунджаар 3.65 м урттай, 320-370 кг жин татдаг. 7 м урт хүрсэн тохиолдол бий. Хүнд аюулгүй.
4. Бар акул /Tiger Shark/. Шинжлэх ухааны нэр нь Galeocerdo cuvier.
7.6 м урттай, 3.1 тн жин татдаг. Хүнд маш аюултай. Хүнд аварга цагаан акулын дараа орох аюул учруулдаг. Ямар ч амьтан руу довтолж юу ч хамаагүй иднэ.
3. Аварга цагаан акул /Great White Shark/. Шинжлэх ухааны нэр нь Carcharodon carcharias.
8 м урттай, 2.3 тн жин татдаг. Хүнд маш аюултай. Ямар ч амьтан руу довтолж юу ч хамаагүй иднэ.
2.Basking sharks. Шинжлэх ухааны нэр нь Cetorhinus maximus.
12.2 м урттай, 17.2 тн жин татдаг. Хүнд аюулгүй, нөхөрсөг.
1. Халим акул /Whale Shark/. Шинжлэх ухааны нэр нь Rhincodon typus
Дэлхийн хамгийн том акул 12.5 м урт, 21.63 тн жинтэй. 23м урт, 35.8 тн хүрсэн тохиолдол бий. Хүнд аюулгүй, нөхөрсөг.
Бусад акулууд
Green eye shark
Sixgill shark. /заламгай тоогоор нэрлэдэг бололтой/
Sevengill shark
Tope /soupfin/ shark
Brown Cat shark
Spiny Dogfish shark
Mako shark
Salmon Shark
Cow shark
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...