Хөөрөг үүссэн түүх
- schedule 2018 оны 2 сарын 17
- chat_bubble 54
Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Түвд, Монголд хөөрөг хийж хэрэглэх болжээ. Түвдэд янз бvрийн металлаар, Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь элбэг байжээ.
Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хөөрөг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болсон. Түүнчлэн хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болсон байна. Монгол хөөрөг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой болсон байна. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг.
Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байсан нь аажмаар өөрчлөгдөж өнөөгийн хэлбэрт иржээ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан бизээ. Монголчууд өөрийн нутагт байдаг хагас vнэт, гоёл чимэглэлийн чулууг хөөрөг хийхэд өргөн ашигласан байдаг. Yүнд чүнчигноров, гартаам, мана, хаш чулуу гэх мэт.
Хожим шашин сүм хийдийг устгах үеэр үнэ цэнээ алдаж улмаар дайны үеэр хөөргийг хага цохин хэлтэрхийг нь цахиур болгон ашигладаг байжээ. 1990-ээд оноос үндэсний ухамсар сэргэхтэй давхцан хөөрөгний хэрэглээ сэргэж, төрийн дээд албан тушаалтан, мянгат малчин, болоод жирийн иргэдийн хэрэглээ болон хувирчээ. Хөөргийг урласан материалаар нь чулуу, шил, шаазан яс, мод, мөнгөн хөөрөг гэж хуваадаг, ба толгойг нь ихэвчлэн шүрээр хийж, нуухыг нь алт мөнгөөр чимэглэн хэрэглэдэг байна. Мөн түүнчлэн хөөргийг том, жижиг, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ангилдаг байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...