Улирлаас хамаарч үсний өнгө, өөрчлөлтөө сонгох хэрэгтэй гэнэ шүү
- schedule 2016 оны 4 сарын 8
- chat_bubble 0
Үс сайхан бол зүс сайхан гэж гэдэг.
Үс сайхан байхад үсний өнгө чухал үүрэгтэй. Гэхдээ бид үсээ ихэнхдээ л нэг өнгөөр байлгадаг.Гэтэл үсчний зөвлөгөөгөөр үсний өнгийг улирлаас нь хамаарч янз бүрийн өнгөөр будуулах нь тухайн улирлынхаа өнгөнөөс ялгарч сайхан харагддаг гэнэ шүү. Мөн бид үсээ салонд будуулахаас гадна өөрсдөө гэрийн нөхцөлд будчихдаг. Гэтэл үсийг будахад тухайн хүний арьсны өнгө, нас, ажилладаг талбар, будалтыг хүлээн авах суурь үсний бүтэц гээд олон зүйлээс хамааруулан үсний будагны өнгөний гаргалт нь янз бүр байдаг байна.
Энэ 2016 онд саарал болон завсрын өнгөнүүд болон хөх туяатай бараан өнгөнүүд трэнд болж байгаа гэнэ шүү.
Хэдий тийм боловч улирлаас хамаарч үсний өнгө, өөрчлөлтөө сонгох нь чухал. Улирал бүр өөрийн өнгөтэй байдаг. Тухайлбал, хавар, зун бүх зүйлс ерөнхийдөө ногоон өнгөтэй байдаг тул түүний эсрэг өнгөөр будвал ялгарч, тодорч харагдана. Жишээ нь цайвар өнгө, борын бүх төрлийн өнгө гэх мэт. Харин намар ихэнх зүйл шаргал, бор болж хувьсдаг тул шаргал бор үстэй байх нь хэр төсөөлөгдөж байна даа. Гэтэл өвөл бол цагаан өнгөөр хучигддаг тэр үед бараан өнгөөр үсээ будах нь бас гоё зохицож харагддаг байна.
Бас нэг шийдэл байнга л үсээ гоё харагдуулах зорилготойгоор бүсгүйчүүд үсэндээ хими хийлэгдэг. Үсний химиний шийдэл, буржгар шулуун гэсэн хоёрхон хэв маягаас хэдийнэ салж арав гаруй төрлийн сонголттой болсон байна. Үсний онцлогоос хамаараад нэг химийг маш олон янзаар хийж болдог аж.
Иймд цэцэг ногоо дэлгэрч, амьтан ичээнээсээ гарч байгаа хаврын улирал ирж байгаа. Гадаа дулаарч бид хувцсаа нимгэлэн, малгай өмсөх нь багасч байгаа энэ улиралд үсээ та ямар өнгөөр будуулах, яаж арчлах талаар мэргэжлийн үсчингээс зөвлөгөө аваарай. Ингэснээр та үснийхээ өнгийг өөртөө болон орчинтойгоо зохицуулан сайхан үстэй, бардам явах болно шүү.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...