Машинаа 24 цагийн дотор авбал журмын хашааны мөнгө төлөхгүй
- schedule 2016 оны 5 сарын 23
- chat_bubble 1
Түр буюу удаанхугацаагаар зогсохыг хориглосон газар машинаа тавьсан, эсвэл замын зорчих хэсэг дээр зогсч хөдөлгөөнд саад учруулсан, жолоочгүй байгаа тээврийн хэрэгслийг ачигч автомашин ашиглан тусгай хашаанд зөөж шилжүүлэх журамтай. Энэхүү журам нь иргэдийг ихээр бухимдуулдаг байсан. Тухайлбал, хот төлөвлөлтийн буруугаас зогсоол хомс болохоор, иргэдийн өөрсдийн буруугаас ч тээврийн хэрэгслээ замын нэгдүгээр эгнээнд болон дээрх заасан газруудад тавьдаг. Хурдан хугацааны дотор тавиад ирэх хооронд ч машиныг нь ачаад явчихдаг, ингэхдээ ямар ч мэдээлэл үлдээдэггүй, хаашаа авч явсан тодорхой бус байдаг, дөнгөж мэдээд очоод авах гэхээр их хэмжээний төлбөр нэхдэг гэхмэтчилэн бухимддаг.
Тэгвэл НИТХ-аас тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ заавал замын цагдаагийн зөвшөөрлөөр тухайн байршлаас 10 км дотор зөөж шилжүүлж байхаар тогтоосон байна.
Түүнчлэн зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа буюу журмын хашааны төлбөрөөс чөлөөлж байхаар болжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...