Архангай аймгийн Цэнхэр сум Орхон голын эхэнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ
- schedule 2016 оны 9 сарын 5
- chat_bubble 0
Өнгөрсөн амралтын өдрүүдэд УУЯ, МХЕГ-ынхантай хамтран Архангай аймгийн Цэнхэр сум Орхон голын эхэнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, орон нутгийн иргэд, уурхайнхны санал бодлыг сонслоо.
Орхон гол улаанаараа эргэж байна. Ойролцоогоор 13 км газрыг ухаж, гол руу бохир усаа шууд асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үнэхээр хариуцлагагүй уул уурхай ажиллаж байна.
Нөхөн сэргээлтээ цаг тухайд нь хийдэггүй, үүнээс үүдэн Орхон гол бохирдох, нутгийн иргэд хохирдог байдлыг зогсоох үүднээс үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд Хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрөө улсын төсөвт байршуулах, гол руу бохир ус орохгүй нөхцөлийг бүрдүүлж, хаалт далангаа барих шаардлага тавилаа.
Эдгээр шаардлагыг биелүүлтэл нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа.
Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд өнөөдрөөс газар дээр нь хяналт тавьж ажиллаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...