Үндэсний номын сангийн үзмэр музейн ховор ном судрын товч танилцуулга
- schedule 2016 оны 11 сарын 5
- chat_bubble 0
“Солонго өдөрлөг”-ийн хүрээнд Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоотой уулзаж "Солонго мэдээллийн төв"-ийн үйл ажиллагааг товч танилцуулан "Солонго" сэтгүүл, сониныг тус номын санд хадгалж, уншигчдын хүртээл болгох албан ёсны үйл ажиллагааг зохион байгуулсан.
Энэ үеэр "Солонго мэдээллийн төв"-ийн зочид төлөөлөгчдийг Үндэсний төв номын сангийн музей үзмэртэй танилцуулсан билээ.
Тус музей үзмэрийг үзэж сонирхсон, музейд тавигдсан ном, судрын талаар товчхон мэдээлэхийг зорилоо.
Энэхүү үзмэрийг үзэж сонирхох үеэр тус номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Энэ их соёлын өвөөсөө дээжилсэн үзмэр музейтэй болсон. Музейг үзэж сонирхоорой. Мөн манай үйл ажиллагааг дэмжсэн хамгийн анхны гадаад \хэдийгээр адилхан монгол хүмүүс ч гэсэн өөр улс орных болохоор\ хандив тусламж үзүүлсэнд баярлалаа.
Манайх 95 жилийн ойн хүрээндээ 95 бүтээлч ажил хийхээр зорьж байгаа. Энэхүү үзмэр музейг үзэж сонирхсоноор манай номын сан ямар их сайхан өв соёл, баялгийг хадгалж байгааг та бүхэн харах байх. Хэл, соёл нэгтэй ард түмний хувьд бидэнд өөр өөрсдийн гэсэн үнэ цэнэтэй зүйл байгаа. Бид нэгэн хэл соёл, зорилго дор нэгдлээ гэж үзэж байна” гэлээ.
Тэрээр төлөөлөгчдөд Монголын үндэсний номын сангийн ном, соёлын каталоги, талархлын бичиг гардуулан өглөө.
Музей үзмэрийг үзэж сонирхох үеэр номын сангийн тайлбарлагч “Энэхүү музейд монголчуудын төрөл бүрийн бичиг соёлын өвийн дээжис байгаа. Тодруулбал, алт, мөнгөн ганжуур бүрэн эхээрээ байгаа. XIX зууны гар бичмэл, энэ нь бичиж тэмдэглэдэггүй байсан уламжлалт үед бичиж тэмдэглэснээрээ их ач холбогдолтой юм" гэж ярьж байлаа.
Тэрээр тус үзмэр музейд байгаа ном, судрын тухай товч тайлбарласныг та бүхэнд хүргэе.
- Арвай хээрийн зурган модон бар. Номынхоо үйл явдлыг зургаар илэрхийлсэн.
- Энэхүү ном нь уламжлалт анагаах ухаан. Төвдийн уламжлалт анагаах ухааны ботийн III бүлэгт нь монгол лам тайлбар хийснээрээ их онцлогтой.
- Мөн 1911 оны Богд хаан, Их дагина хоёрт өргөсөн өргөмжлөл. Энэ нь төрт ёсны уламжлалыг өөртөө хадгалж байдгаараа онцлог. Хаан ширээнд суухад нь алтан сертификат өгч өргөмжлөл олгодог байна. Түүнийг 1911 онд энэхүү өргөмжлөлөөр төлүүлсэн байдаг. Энэхүү ном судрыг соёмбо, төвд, монгол үсгээр бичсэн байгаа. Тусгаар улс болсон тул ард түмнийгээ сайн удирдаж, жаргалтай байлгаарай гэсэн санааг агуулдаг.
- Энэ нь 1893 оны ном. Алтан үсгээр, монгол бичгээр бичсэн хамгийн том ном юм. Алтны тунгаар бичсэн гэсэн үг.
- 1591 оны ном. Хамгийн эхнийх нь 1501 онд Гүнжийн хааны ээжийнх нь зарлигаар Бээжинд хэвлэгдэж байсан. Монголчууд 1591 онд дахиж хэвлэсэн.
- Мэргэд гарахын орны толь бичиг. Модон бар. Ази, Номхон далайн бүс нутгийн шилдэг өвөөр бүртгэгдсэн байгаа.
- Энэ нь мөнгөн суурин дээр алтаар бичсэн ном. Монголчуудыг дэлхийн өвд төлөөлж байгаа өв соёлын ном юм.
- Лувсанданзаны “Алтан товч”. Монгол шогол данжуур 220 боть байдаг.
- Есөн эрдэнийн ганжуур. 110 боть . Мөн дэлхийн өв.
- Мөнгөн хуудсан дээр алтаар бичсэн ном. 52 кг мөнгө орсон. 111 хуудастай. Тус музейд эхний 3 хуудсыг байрлуулсан байгаа.
- Байгаль шинжлэлийн номнууд. Нар, сар, одыг шинжих бичиг. Энэ нь нар, сар, одон дээр болж байгаа үйл явдал нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар бичсэн байгаа.
- Эмийн ургамлуудын тухай, хануур, төөнүүр хийх тухай бичсэн ном. Энэ нь 1824 онд хуулж бичсэн ном.
- Хүний дүрсний бичиг. 1924 онд хуулж бичсэн. Онгодын Жамъян гуайн өөрийнх нь гар бичмэл.
- Европын анагаах ухаан. Дай Жунтангаас Эх дагинад өргөсөн өргөмжлөл. 1909 оных.
- Ургийн бичиги. Шалон хааны үеийн ургийн бичиг. Энэ нь модны цагираг байдлаар бичигдсэн байгаа.
- Хубилай хааны зарлиг. 1268 он. Үндсэн эх нь Японд хадгалагдаж байдаг. Таван удаагийн захидлын анхных нь. Сүүлд хуулж бичсэн бичлэг нь байгаа.
- Бөрт чоноос эхэлсэн ургийн бичиг. 700-гаад оны үе.
- Богд хааны зарлиг. 1914 он. Торгон дээр бичсэн зарлиг байгаа.
- Эдгээр номнууд нь. Есөн эрдэнийн гайхамшиг. 2013 дэлхийн өвд бүртгэгдсэн. Энэнээс өөр хаана ч байхгүй.
- Нүүдлийн соёл иргэншлийн том төлөөлөл. 110 боть. Хүн төрөлхтөний соёл, нүүдлийн ард түмний соёл, иргэншлийг энэхүү номноос харах боломжтой. Хадгалалт хамгаалалт зэрэг нь хүртэл нүүдлийн соёл иргэншилдээ зориулсан.
- Ургийн бичиг. Нарны мандан бадрах, эрч хүчтэй байхын бэлгэдэлээр хийсэн. Нэмэх тэмдгээр 4 хуваасан нь халхын 4 аймгийг, цацрагууд нь хошууд нь. Энэхүү ургийн бичгээр Чингисийн үеэс хэн хэн, аль аймгийг удирдсан бэ гэдэг нь гараад ирнэ. XVIII зууны засаг захиргааны нэгжийн том мэдээлэл юм.
- Модон барын хэвлэлийн хамгийн том ном. Энх-Амгалангийн зохиомж гэдгээрээ их алдартай.
- Номын мэдээллүүд. Дотор нь ямар агуулга тай ном бэ гэдгийг нь нүүрэнд нь товчоор мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, товъёог юм.
- Энэхүү үзмэр музейд 500 гаруй номыг байрлуулсан байгаа.
- Есөн эрдэнийн ганжуур. Энэхүү ном нь шүр, оюу зэрэг үнэт эрдэнийн чулууг шигтгэж хийсэн байдаг байна. Энэхүү номыг 1937 оны үед Дашчоймбол дацангийн ном судраас тус номын санд авч ирсэн.
- Зэс бар. Энэ нь 680 гаруй хуудастай. Зэсийг гараараа ухаж хийсэн. Дутуу хуудсыг нь 1959 онд Монголч эрдэмтдийн анхдугаар хуралд зориулж нөхөж хийсэн.
- Энэхүү ном нь дал модны навчин дээр бичиж хийсэн байгаа. Навчны ногоон хуудсыг нь хуулж аваад шар навчин дээр нь бичдэг. Непал улсаас X зууны үед бичигдсэн номыг XVII зуунд Өндөр гэгээн Занабазарт ирүүлсэн бэлэг.
- Гар бичмэл. Бээжин бичмэл.
- Энэ нь даавуун дээр оёсон ном.
- Мөн хажууд нь хамгийн жижиг ном байна. Энэхүү номыг өрхөө бүтээж байгаад энгийн нүдээр бичсэн. Томруулагч шил ашиглаагүй. Уншихдаа томруулагчаар харна. Нэг нүүрэн дээр 72 мөр, 8000 гаруй тэмдэгт, хоёр ном багтсан байна.Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн жижигхэн талбар дээр хамгийн их үсгийн тэмдэгт багтаасан дэлхийн өв юм. Шагж гуай өөрөө бичсэн. Компьютерийн хамгийн жижиг үсэг 6 бит байдаг бол тэрнээс жижиг үсэгтэй. Энэхүү жижиг ном нь ногоон, цагаан дарь эхийн магтаал юм. Сахиусан дарь эх хэмээн нэрлэдэг бөгөөд морины сүүлний ганц хялгасаар бичсэн ном юм.
- Үнсэн, модон самбар болон үзэг. Бичдэг биш, харин заадаг үзэг. Арьс шир, эсгий дээр бичсэн номнууд байгаа хэмээн тайлбарлалаа.
Мөн энэ үеэр тус номын сангийн Фонд, хадгаламжийн сан хөмрөгийн дарга Тунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрээр тус номын санд 20 гаруй жил ажиллаж байгаа нэгэн юм.
-Үндэсний номын сан хэдэн номтой вэ?
-Тус номын сан нь 3 сая гаруй номтой. Эдгээрээс энэхүү музей үзмэрт шилмэл 516 ном байгаа. Зарим нэгэн ном судраас товчхон тодруулбал, Лувсанданзаны “Алтан товч”, Монгол шогол данжуур 220 боть байдаг. Тэмээн жингээр ирсэн гэдэг энэхүү номын 226 эх хувь нь фондонд байгаа. Олон шалгуур давж монголчуудын үнэт өвд бүртгэгдсэн байгаа. Алт, мөнгөн ганжуур, данжуур нь төвдөд олон ботиороо байгаа. Эхний хэдэн боть нь манай номын санд байдаг.
-Танай номын сангийн фондод байгаа хамгийн анхны ном хэдэн оных вэ?
-Хамгийн X зуунд хэрэглэж байсан гэсэн дал модны навчин дээр бичсэн ном байгаа. Гэхдээ монгол бичмэл юм уу, сансгридээр байхгүй. 1651 оны үеийн Алтан товч дэлхийн өвд бүртгэгдсэн. Монголын нууц товчооны нэг хувилбар гэж ярьдаг. Энэ ном л хамгийн эртний номондоо орно доо. Өөрөө зохиож, бичсэн гэдэг түүхтэй. Бүр эртний Энэтхэг, Төвдийн номнууд байдаг. Гэхдээ тэдгээр нь эхээрээ биш сүүлд XVIII зуун гээд бэх бийрээр, муутуу цаасан дээр бичсэн номнууд дэлгэмэл байгаа.
Мөн нүхт Ганжуурыг V далай лам Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн гэдэг домогтой. Бөөрөнхий нүхтэй, хуудас хуудсаараа салдаг учраас салгахгүйгээр байлгах зорилготойгоор хадгаар нүхнээс нь уясан байдаг. Бөдөн Ринбүүчий өөрийнхөө гараар бичсэн байдаг. Өөрөө 1200-гаад оны хүн. 1348 онд Төвдийн хаандаа бэлэглэсэн гэдэг. Төвдийн хаан бичиж дуусангуут нь энэхүү номыг босгоор давуулж гаргаж болохгүй. Хэрэв босго давуулж гаргасан байвал толгойг нь авна гэсэн зарлигтай. Манай өндөр гэгээн Занабазар V далай ламын шавь байсан. Тэгээд шавийгаа ирэхэд нь тэрхүү номыг бэлэглэсэн байдаг. Тэгэхэд нь хааны ордныхон гаднын хүнд энэ сайхан номоо бэлэглэх боллоо гээд алт, мөнгө, шүр сувдаар хийсэн хавтаснуудыг нь салгаж аваад өгсөн байдаг. Тиймээс түүнийг монгол руу ирж явах замд нь маш их саад болж байсан гэдэг түүхтэй юм.
Мөн Бөдөн Ринбүүчийгийн тухайд. Төвдийн нэг ноёнд их том, өргөн толгойтой, урт амтай, сармагчин шиг хоорондын зай нь хол нүдтэй зэрэг өөр шинжийн нүүр царайтай хүү төржээ. Тухайн үед түүнийг ална, ямар гээчийн амьтан төрөв гээд аав нь ч дургүйцсэн байдаг. Гэтэл ээж нь нууцаар мэргэн хүнд үзүүлэхэд “Энэ хүү маш их эрдэмтэй, сайн хүн болох нь” гэсэн байдаг. Тэгээд нууц далдаар бичиг эрдмийн хүмүүсээр эрдэм заалаж байсан гэнэ. Тэрхүү хүүхэд нь Бөдөн Ринбүүчий хэмээх мундаг эрдэм номтой, мундаг хүн болсон гэдэг түүхтэй. Энэхүү Бөдөн Ринбүүчий тэр олон боть номыг өөрийн гараараа бичсэн байдаг байна.
Түүнчлэн ном болгон түүхтэй. Юань улсын судар гэхэд л, 1917 онд Дэмчигдорж гэдэг хүний хятад хэлнээс орчуулж, өөрийнх гараар муутуу цаасан дээр бийр бэхээр бичсэн 210 боть ном манайд хадгалаастай байдаг. Тодруулбал, өөрийнхөө гараар нийт таван жилийн хугацаатай орчуулж, Монголын 165 хаадуудын түүхийг бичсэн ном юм. Дан дааг1917-1925 оны хооронд бичсэн. Дунд нь гамингууд ирээд хэсэг хугацаанд зогссон гэсэн түүхтэй ном байдаг.
Мөн 1937 онд дайны үед буюу хатуугаар хэлбэл, монголчууд өөрөө өөрийнхөө соёлыг устгасан гэж яригддаг он цагийн үед номонд хайртай ард түмэн уул хаданд хүртэл хавчуулаад, нуугаад үлдээсэн номуудыг хүртэл 1950-иад оны үед экспедици гарч авч ирсэн байдаг. Тэр авч ирсэн номон дотор түлэгдчихсэн номнууд хүртэл байдаг. Тухайлбал, хуучин цирк дотор уул овоо шиг ном асгаад шатааж байсан гэдэг түүх байдаг. Энэхүү номыг шатааж байхад номонд хайртай зарим нэгэн хүний нүд хариулж номыг сэмхэн өвөртөлж байсан зарим газраа түлэгдчихсэн, даавуу нь цоорчихсон зэрэг номнууд хүртэл байдаг. 21 мянга гаруй монгол гар бичмэл номнууд, тэдгээрийн дотроос үндэсний уран зохиолын, өөр шинжлэх ухааны ном гэдгээрээ их онцлог байдаг. Бид монгол гар бичмэл гэдэгт илүү анхаарал хандуулдаг. Харин төвд зэрэг эртний гар бичмэл, судрууд бол нэг сая гаруй байдаг.
Сонирхуулахад монголчууд нүүдлийн соёлтой ард түмэн учраас ном судрынхаа хадгалалт хамгаалалтад маш их анхаардаг байсан байна. Тиймээс муутуу цаасыг хийхдээ, далан түрүүнийхээ ургамлыг няцлаад, болгомол хэмээх хар цаасыг хонины тархи нугасыг үмхийрүүлээд түүнийгээ чанаж буцалгаад тэрхүү тогоотой буцалж байгаа зүйлдээ муутуу цаасаа дүрээд будаж гаргаад хийдэг байсан. Муутуу цаас нь үзэг бэхэндээ халгаатай байдаг байна. Тиймээс түүнийг нь зөөллөх зорилгоор болон янз бүрийн хорхой шавьжнаас хамгаалах зорилготой ийм аргаар хийдэг байсан байна.
-Ном, судрын талаар маш их сайхан түүх ярьж өгсөнд маш их баярлалаа. Дараа нь холбогдож ном номын түүхээс яриулж уншигч олондоо хүргэх болно.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...