Замын цагдаагийн алба үүсээд 80 жил болжээ
- schedule 2016 оны 12 сарын 6
- chat_bubble 0
Замын цагдаагийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна.
Тус ойн “Баярын хурал, хүндэтгэлийн концерт" энэ арванхоёрдугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдлаа.
Замын цагдаагийн албаны үүсэл хөгжил нь Цагдаагийн байгууллага, Автотээврийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. Монгол улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, зам барилга, батлан хамгаалах болон бусад салбарт автотээврийг өргөн ашиглах болсноор түүний хөдөлгөөнийг хянаж, зохицуулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах мэргэжлийн байгууллага шаардлагатай болсон.
Тиймээс 1936 оны зургаадугаар сарын 13-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 30-р тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд “Уурын тэрэгний хэргийг шалган байцаах хэлтэс”-ийг байгуулснаас хойш энэхүү алба хөгжин бэхжиж түүхэн замналын хуудсыг бичсээр эдүгээ 80 жилийн ойтой золгож байна.
Ойн хүндэтгэлийн концертонд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Ц.Сандуй, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингис болон зөвлөлийн гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хууль зүй, дотоод хэргийн яам болон үе үеийн удирдлагууд, ахмад ажилтан, алба хаагч нар хүрэлцэн ирж, баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэхүү 80 жилийн түүхийг тус албаны төлөө хүнд хэцүүг даван туулж халуун, хүйтэнд хальширч үзээгүй, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлсэн ахмад, дунд одоо үеийн болон амь насаа өргөсөн алба хаагчдынхаа гавъяа, зүтгэлийг бахдан дурсаж, энэ албатай ажил, амьдралаа холбосон нэгэн үеийн түүхийг бичилцсэн, цаашид ч үргэлжлэх урт замын түүхийн түүчээг нэр төртэй үргэлжлүүлэх алба хаагчид тэдний гэр бүл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд хамтран ажилладаг байгууллага, хамт олон бүтээсэн билээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...