Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд даргад Бригадын генерал цол олголоо
- schedule 2017 оны 1 сарын 3
- chat_bubble 0
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Б.Доньжчимбууд бригадын генерал цол олголоо.
Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Буянхүүгийн Доньжчимбуу
1955 онд Хөвсгөл аймагт төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.
1980-1991 онд НАХЯ-ны УАБХЕГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасаг, хэлтсийн дарга,
1991-1995 онд Монгол Улсаас ЗХУ, ОХУ-д суугаа Элчин сайдын яамны I нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн дарга,
1995-1998 онд Засгийн газрын Гадаадын иргэдийн асуудал эрхлэх зөвлөлийн нарийн бичгийн дарга,
1998-2002 онд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга,
2002-2013 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, Засгийн газрын референт, ахлах референт, хэлтэс, газрын дарга,
2013-2014 онд Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга,
2014-2016 онд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга,
2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...